Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын гэргий, хүргэн хоёр нь бууж өгөхийг, хөвгүүд нь тэмцэхийг зөвлөж байгаа гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүрээний эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэргүүн хатагтай Меланиа, хүргэн Жаред Кушнер нар нь түүнд ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг зөвлөж байгаа гэнэ.

Харин Трампын насанд хүрсэн хоёр хүү нь аавдаа бууж өгөлгүй, тэмцэхийг зөвлөж байгаа ажээ.

Энэ удаагийн сонгуульд Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсныг Бямба гарагт олон эх сурвалжууд зарласан юм. Ирэх сард муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид нийслэл Вашингтонд цуглаж, саналаа нэгтгэснээр үр дүн албан ёсны болно.

Трампын хоёр том хүү болох бага Дональд, Эрик Трамп нар эцгийнх нь сонгуулийн үйл ажиллагаанд хангалттай дэмжлэг үзүүлээгүй Бүгд Найрамдах Намын лидерүүдийг шүүмжилсэн утгатай мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр твиттер хуудсандаа хийцгээсэн байна.

Бүгд Найрамдах Намын гол хүмүүс ч дотроо хоёр хуваагдаад байгаа.

Трампын холбоотон гэгддэг Өмнөд Каролинагийн сенатор Линдси Грэм саяхан Fox News сувагт ярихдаа “Ерөнхийлөгч бууж өгөх болоогүй” гэж мэдэгджээ. Нэгэн үе Трамптай нам дотроо өрсөлдөж байсан Техасын сенатор Тэд Круз бас сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд эрт байгааг мэдэгдсэн байна.

Харин Бүгд Найрамдах Намын өөр нэг лидер, сенатор Митт Ромни өчигдөр хэвлэлд ярихдаа америкчуудыг Жо Байдены удирдлага дор нэгдэхийг уриалжээ. Тэрбээр Трампын гомдоллож байгаачлан сонгуулийн саналыг хуйлгайлсан, луйвардсан гэх ямар ч тодорхой баримт илрээгүйг хэлсэн байна.

2000-2008 онд Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Жорж Буш өчигдөр Жо Байденд баяр хүргэсэн нь түүний ялалтыг өрсөлдөгчид нь хүлээн зөвшөөрсөн чухал алхам болжээ.

 

Эх сурвалж: CNN