Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 50 саяд хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий дахинд 50 саяд хүрснийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид өчигдөр зарлажээ.

Үүний 20 хувь буюу 10 сая орчим нь АНУ-д оногдож байна. Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан өдөрт 100,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

АНУ-ын дараа 8.5 сая тохиолдолтой Энэтхэг, 5.6 сая тохиолдолтой Бразил, 1.8 сая тохиолдолтой Франц, 1.7 сая тохиолдолтой Орос улсууд удаалж байна.

Нэгдсэн Улсад нийтдээ 230,000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас бараад байгаа бол дэлхий дахинд энэ тоо 1.2 сая гаруй болоод байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр “цар тахал” болсныг зарлаж байв.

АНУ-д Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо нь 1945 оноос хойших бүх дайн тулаанд амиа алдсан америк цэргийн тооны нийлбэрээс өндөр байна. Өнөөдөр тус улсад зүрх судасны өвчлөлөөр жил бүр 650,000 хүртэл тооны хүн нас бардаг нь үхлийн хамгийн гол шалтгаан болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider