Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Галт зэвсэг үйлдвэрлэгч Калашниковын гол хувь эзэмшигч нь Оросын засгийн газрын дэд сайд асан болжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газрын тээврийн яамны дэд сайд асан эрхэм галт зэвсэг үйлдвэрлэгч Калашников компанийн гол хувь эзэмшигч болсон тухай өнөөдөр тус компани мэдээлжээ.

Шинэ эзэн Алан Лушников нь 2017-2018 онд тээврийн яамны дэд сайдын албыг хашиж байсан юм.

Тэрбээр Калашников компанийн  “75 хувиас хасах нэг хувьцаа” хувийг TKH-Invest компаниар дамжуулж авсан байна. Лушников энэ хувийг ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд асан Алексей Криворучкогоос худалдаж авсан гэнэ.

Криворучко нь сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг хордуулсан хэргээр өнгөрсөн сард Европын Холбооны хар жагсаалтад орсон хүмүүсийн нэг юм.

ОХУ-ын төрийн өмчит Ростек компани Калашниковын үлдсэн 25 хувь дээр нэмэх нэг хувьцааг эзэмшиж байна.

Калашников компани Крымийг ОХУ-д нэгтгэсэнтэй холбоотойгоор 2014 оноос хойш АНУ-ын зарласан эдийн засгийн хоригт байгаа.

Дээрх наймааны үнийн дүн хэд болсон талаар Калашников компанийн мэдэгдэлд дурдаагүй байна. Зарим эх сурвалжууд наймааны дүн нэг тэрбум рубль ($12.9 сая) болсон байх магадлалтайг Коммерсант сонинд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters