Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цогт: Улстөрч дээр өөрөө гүйж очдог шүүгч ховор байх

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, хуульч С.Батхүлэг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:22 2020/11/06

ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг нэр дэвшүүлсэн.

Байнгын хорооны гишүүд түүнийг дэмжиж, УИХ-ын чуулганд өнөөдөр танилцууллаа. УИХ-ын гишүүд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцсанаар хуралдаан өндөрлөлөө.  

Шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. 

16:18 2020/11/06

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид улстөрчдөөс хараат бус шүүх, шүүгчтэй болох гэж их зорьсон. Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ч Монгол Улс хараат бус шүүхтэй болж чадсангүй. Үүнтэй та санал нэг байдаг уу. Улс төрөөс хараат тогтолцоотой шүүхтэй улс орнуудын жагсаалтад манай улс 120-д бичигдэж байна.

Өнөөдөр Монгол Улсад хамгийн өндөр буюу 3.5-5 сая төгрөгийн цалинтай хүмүүс шүүгч нар. Гэтэл хамгийн том авлигын хэрэгт шүүгч нар холбогдож байна. 

Шүүгч нарыг томилохоосоо өмнө өргөдлийг нь бичүүлж авдаг тогтолцоо бий болчихсон гэж байна. Та УДШ-ийн шүүгчээр томилогдохоор хэн нэгэнд өргөдөл бичиж өгөх үү. Танд ийм өр, барьцаа бий юу. 

Нэр дэвшигч Ц.Цогт: Хараат бус шүүхтэй болж чадаагүйг хүлээн зөвшөөрөх үү гэж байна. Ер нь шүүхийн хараат бус бие даасан байдал гэдгийг институцийн болоод хувь шүүгчийн өнцгөөс тайлбарлая. Институцийн хувьд бие даасан шүүхтэй байх тогтолцоо нэлээн төвөгтэй замаар явж байна. Бүрэн бие даасан шүүхтэй болж чадаагүй байна. Засаж сайжруулах шаардлагатай. 
Олон шүүгч энэ тогтолцооны алдаанаас үл хамаарч хараат бусаар ажиллаж байгаа. Энд 100 итгэлтэй байна. Бүх шүүгч хүний атганд орчихсон, таны хэлсэнчлэн өргөдөл бичээд явдаггүй. 

Шүүгчийн ажлыг сонгуулиар авдаггүй. Мэргэшиж байж томилогддог. Мэргэшсэн хүн шүүгчийн ажлыг хийж байхдаа үнэлэгдэх явдал нь ёс зүй. Ёс зүйгээ хадгалаад явбал энэ ажлыг бүрэн дүүрэн хийх боломжтой. 

Надад өр байхгүй, би тийм өргөдөл бичиж өгөхгүй, өгч ч байгаагүй. 

Зарчмын хувьд тогтолцооны алдаа байсан. Улстөрч дээр өөрөө гүйгээд очдог шүүгч ховор байх. Тэгэхээр энэ хоёр талын зүйл байх. Тиймээс улс төрийн институци, улстөрчид шүүхээс нөлөөллөө татах хэрэгтэй. Шүүгч нар ч хараат бус байдлаа хамгаалж тэмцэх хэрэгтэй. 

15:44 2020/11/06

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулж байна. 

Нэр дэвшигчийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр танилцуулав. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=375083480366781

ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, хуульч С.Батхүлэг нарыг нэр дэвшүүлсэн. Гэвч Хууль зүйн байнгын хорооны гишүүд нэр дэвшигч С.Батхүлэгтэй танилцахаас татгалзсан учир чуулганы хуралдаанд зөвхөн Ц.Цогтыг танилцуулав. 

Байнгын хорооны гишүүдийн зүгээс Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж байгааг дэмжсэн харин С.Батхүлэгийг шүүгчээр ажилласан туршлагагүй, нэр бүхий банканд олон жил ажилласан нь аль нэг хувийн байгууллагын эрх ашгийг хамгаалах магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гэвч холбогдох хуулиудад Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагад мэргэжлээрээ 10-аас дээш ажилласан гэдэг шалгуур бий. Мөн өмнө нь шүүгчээр ажиллаж байгаагүй хүн хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилогдож байсан тохиолдлууд бий. 

Шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн С.Батхүлэгийг УИХ-д танилцуулаагүй учир Ерөнхийлөгч томилох боломжгүй болж байна. 