Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Байден, Трамп нарт АНУ-ын ерөнхийлөгч болох ямар хувилбарууд байгаа вэ?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч тодрох цаг ойртож байна. Одоогоор үр дүн нь эцэслэн гараагүй, саналын хуудас тоолох ажил явагдаж байгаа зургаан муж үлдээд байгаа юм.

Ерөнхийлөгч болохын тулд авах ёстой 270 төлөөлөгчийн саналаас Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден 253, Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп 213 санал цуглуулаад байгаа билээ.

Үлдсэн зургаан мужаас хамгийн олон төлөөлөгчийн саналтай тавд нь ямар үр дүн гарахаас хэн ерөнхийлөгч болох нь шийдэгдэх гэж байна.

Жо Байдены хувьд зөвхөн Пенсильвани мужид ялах, эсвэл Аризона, Невада, Жоржиа, Умард Каролина дөрвөн мужийн дурын хоёрт нь ялалт байгуулахад ерөнхийлөгч болно.

Харин Дональд Трампын хувьд Пенсильвани мужид заавал ялаад дээр нь дээрх дөрвөн мужийн дурын гуравт нь ялж байж ерөнхийлөгч болох ганцхан зам үлджээ.

Эдгээр мужуудын зарим нь өнөөдөртөө багтаж, зарим нь маргааш үр дүнгээ зарлах төлөвтэй байна.

 

 

Эх сурвалж: Business Insider, BBC