Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өнөөдөр нээгдсэн Дарханы 204 километр замын 65 км нь шинээр баригдсан бол 70 км нь хуучин хучилттай. Үлдсэн нь...

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn /2020.11.06/

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Нийт 204.11 км замын 135.19 км нь хатуу хучилттай/үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилтаар/ 68.92 км цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурьтай.

Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажлыг 2021 оны гуравдугаар сараас эхлүүлнэ

Гэрэл зургийг mpa.mn /2020.11.06/

Уг замыг нээх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Нийт замын 70 км орчим нь цементээр бэхжүүлсэн суурь байгаа бол мөн 70 орчим нь хуучин хучилттай замын нүхийг бөглөж, хөвөө хаяаг өргөтгөсөн байдлаар хөдөлгөөнийг нээлээ.

Ирэх жилийн гуравдугаар сарын 15-н буюу замын бүтэн байгуулалтын ажил эхлэх хүртэл эдгээр хэсгүүдэд тогтмол арчилгаа хийгдэж явна.

Дархан-Улаанбаатар чиглэлийн замд огцом эргэлттэй осол их гардаг цэгүүдийг шулуутгаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан.

Замыг дөрвөн эгнээ болгох ажил Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд ирэх оны гуравдугаар сараас ажлаа эхлүүлэхээр хэмжилтийн ажлуудаа хийж байгаа" гэдгийг хэллээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр замыг дөрвөн эгнээтэй болгосноор нийт өргөн нь 18 метр болох юм байна.

Дархан-Улаанбатар чиглэлийн хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам 9 метрийн өргөнтэй. Далангаас дээших суурь бүтэц нь 80 см зузаантай бөгөөд нийт жин нь 44 тонн хүртэл буюу нэг тэнхлэг дээрээ 11 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой. 
Өнөөдөр хөдөлгөөнийг нь нээж буй Дарханы замын зургууд /Гэрэл зургийг Д.Занданбат мpa.mn/

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг