Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн ИТХ-ын Ажлын албаныхан туршлага солилцов

ikon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун болон ИТХ-ын Ажлын албаны зарим мэргэжилтэн өнөөдөр нийслэлийн ИТХ-ны Ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар нийслэлийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, өнгөрсөн дөрвөн жилийн ажлуудаас танилцуулав. Танилцуулга мэдээллээс дурдвал, 2016-2020 онд нийслэлийн ИТХ ээлжит хуралдаанаа 32, ээлжит бус хуралдаанаа 10 удаа хуралдуулжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ хугацаанд Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх, Хүн амын ахуйн үйлчилгээ-2020, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевц, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, Түрээсийн орон сууцанд хамруулах журам, Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа хайс барих, ашиглах, буулгах журам зэргийг батлан, хэрэгжилтэд анхаарч ажилласан юм гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.