Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар жолоо барьж, гурван машинтай мөргөлдсөний улмаас нэг хүний амь нас хохирчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэг хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 237-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал арваннэгдүгээр сарын 5-ны 01:01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Арвай үндэс худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн хоёр, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, жолооч 32 настай, эрэгтэйн амь нас хохирчээ.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 112 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авжээ.