Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгохыг эсэргүүцлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn 2020.06.30/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:13 2020/11/05

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 47 гишүүний 66 хувь нь татгалзсанаар “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзлаа. 

Ингэснээр уг тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав. 

12:07 2020/11/05

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хэдэн ширхэг медалийг хэдэн төгрөгөөр хийлгэх вэ. УИХ ядаж өөрөө ийм ойн медалийг өөхшүүлж хийлгэхгүй байх хэрэгтэй. МАН-ынхнаас тогтоолын төслөө буцаагаач гэж хүсье. Наадахыг чинь бид хэд л зүүнэ. Ийм буруу зүйл рүү мах комбинатын улаан ямаа шиг ард түмнээ уриалан дууддагаа больё.

УИХ-аас бүх төрлийн медалийг хорьчихооч. Ялангуяа төсвийн байгууллагууд ойн медаль, цаас үйлдвэрлэдгийг зогсоо. 
Цаашдаа одонг цэгцлэе. Капиталист хөдөлмөрийн баатар гэж байдаггүй юм шүү. Одон, медалиар тэр хүн яах юм бэ. 

Төсвийн мөнгөөр медаль хийлгэсэн байвал ална шүү гэж хэлэх хэрэгтэй. Ийм зүйл санаачилмаар байна. Нийгэмд үлгэр жишээ үзүүлээд Их хурал энэ тогтоолыг батлахгүй байх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 30 жилийн ойн медаль нийт 1,000 ширхэгийг хийлгэе гэж байгаа юм.  
Ерөнхийдөө Н.Алтанхуяг гишүүний ярьж байгаатай цаашдаа санал нийлнэ. Харин өнөөдөр үүнийгээ баталчихаасай гэж бодож байна. УИХ-ын 30 жилийн ойг тэмлэглэх асуудлыг өмнө нь шийдсэн. Энэ хүрээнд хийж байгаа ажил юм. 

11:38 2020/11/05

УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Энхболд нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/1zb8RnFRSi/

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би энэ 30 жилийн ойн медаль дээр эргэлзэж байна. Монгол Улс социализмын үеийн одон медальтайгаа үлдсэн хоёрхон улсын нэг. Нөгөө нь хойт солонгос. Монголын төрийн шагналын үнэ цэнэ ард түмний дунд унасан. Төрийн одон медаль бол намын одон медаль болсон. Энэ эмх замбараагүй байдлаасаа салах цаг болсон. Энгэрээрээ дүүрэн одон медальтай ард түмэн дэлхийд хоёрхон байна. Шагнал бол шударга ёсны хэмжүүр. 30, 40 хүрээгүй байж Алтангадас, Хөдөлмөрийн хүндэт зүүдэг залуучууд байна. Зарим нь тэрийгээ зүүхээс ичдэг үе бий болчихоод байна. Гэтэл залуу насаа бүтээн байгуулалтад зориулсан ахмадууд энгэр хоосон сууж байна. 
70-аас дээш настай ахмадууддаа нэг мөсөн Алтангадасыг нь өгөөд цаашдаа одонгийн тогтолцооноос салъя. 