Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлсэн рэппер Кэни Уэст 60,000 орчим санал авсан байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлсэн рэп од Кэни Уэст 12 мужаас 60,000 орчим санал авч чадсан байна.

Тэрбээр Жо Байдены ялсан Колорадод 6,000 гаруй, Вермонтод 1,200 гаруй, Миннесотад 7,700 гаруй санал авсан гэнэ. Ерөнхийлөгч Дональд Трампын ялалт байгуулсан Арканзаст 4,000, Айдаход 3,600, Айовад 3,200, Кентакид 6,200, Луйзианад 5,000, Миссиссиппид 3,200, Оклахомад 5,600, Теннесид 10,000 орчим сонгогчийн санал цуглуулжээ.

Уэст энэ оны долдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйг зарласан юм.

Мягмар гарагт тэр санал авах байранд очиж, өөрийнхөө төлөө санал өгснийг твиттер хуудсаараа мэдээлж байжээ. Амьдралдаа ганц ч удаа сонгуульд санал өгч үзээгүйгээ Уэст өмнө нь ярьж байв. Харьцуулбал Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден одоогоор 71 сая, Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 68 сая орчим сонгогчийн санал аваад байна.

Өчигдөр тэр твиттер хуудсандаа 2024 оны сонгуульд дахин өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Russia Today