Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Төсвийн шинж чанартай аливаа зүйлийг төв банк санхүүжүүлэх ёсгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:19 2020/11/05

УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

10:54 2020/11/05

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/1z5XbrsGdC/

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Уг өөрчлөлтөд чуулганы хуралдааныг 10 цагаас эхлүүлж, дэг зөрчсөн гишүүнийг хуралдааны танхимаас гаргадаг болох, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасах зэрэг зохицуулалтыг тусгасан юм. 

10:50 2020/11/05

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураалт явууллаа. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 61.8 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа. 

10:42 2020/11/05

"Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангадаг болохоос биш хувийн арилжааны банк шиг санхүүлдэг байгууллага биш"

УИХ-ын гишүүн Т.Доржханд: МАН-ынханд хандаж хэлэхэд та нар 2012-2016 оны алдааг давтах гээд байна. Алдаа нь юу байсан гэхээр Монголбанк нь Сангийн яам шиг ажилладаг болчихсон, мөнгө хэвлэж байгаад улстөржсөн зардлыг санхжүүлдэг болчихсон байсан гай одоо болтол дуусаагүй байна. Үр дүнд нь ханшаа хоёр дахин алдсан. 

Цар тахлын үед үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байна. Зөв. Гэхдээ тэрийн хийдэг субъект нь Монголбанк биш. Засгийн газар, Сангийн яам, төсөв юм. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангадаг болохоос биш хувийн арилжааны банк шиг санхүүлдэг байгууллага биш. Гэтэл Монголбанк импотек, алтны хэлцэл гээд өөр дээрээ баахан ачаа үүрдэг. Ийм байдлаар явж болохгүй.  

Цаашид төсвийн шинж чанартай аливаа зүйлийг төв банк санхүүжүүлэх ёсгүй. Ингэж байж ханш тогтвортой байдаг. Өнөөдөр гадаад валютын цэвэр нөөц хасах руугаа орчихсон байгаа. Бүх өглөгөө тооцвол хасах болчихсон. Ахиад мөнгө хэвлээд санхүүжүүлэх юм бол бид ханшаа алдана. 

10:31 2020/11/05

Б.Лхагвасүрэн: Эдийн засаг 6-8 хувь өснө гэж тооцсон

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би сөрөг хүчний хийж байгаа акцыг хүндэтгэж байна. Энэ бол манай намын патенттай акц юм. Та бүтээлч сөрөг хүчин бай. Та бүхэн бүгдээрээ Эдийн засгийн байнгын хороонд байгаа. Мөнгөний бодлогын өмнөх хэлэлцүүлгүүдэд нэг удаа зарчмын зөрүүтэй санал гаргаад санал хураалт хийлгэж байсан уу.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2021 онд Монгол Улсын эдийн засаг 6-8 хувь өснө гэж тооцож байгаа. Монголбанк зээл гаргалтыг идэвхжүүлэх бодлого барина. Зээл 11, мөнгөний нийлүүлэлт 18 хувь өснө гэсэн тооцоолол хийсэн. 

10:28 2020/11/05

С.Ганбаатар: Эрх баригчид бүх алдаагаа ковидод наадгаа боль

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнөөдөр жирийн ард иргэдийн цалин, тэтгэвэр халаасанд байхдаа 40-50 хувь нь хулгайлагдана гэдэг нь Засгийн газар луйван хийж байна гэсэн үг.  

Гадны орнуудад цалин, тэтгэврийн индексжүүлж нэмэгдүүлнэ гэж нэг арга байдаг. Ийм хууль эрх зүйн орчин манайд байхгүй. Иргэдийн цалин, тэтгэвэр хэвээрээ байгаа ч төгрөгийн худалдан авах чадвар унаад байна. 

Мөнгөний нийлүүлэлт 2016 онд 10.1 их наяд байсан бол өнөөдөр 22.3 их наяд төгрөгийн нийлүүлэлттэй байна. Үүнд мөнгө хэвлээд нийлүүлээд байгаа Засгийн газар л хагартлаа баярлаж байгаа. Харин импортоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байгаа иргэд, ААН-үүд хохирч байна. 

Эрх баригчид бүх алдаагаа ковидод наадгаа боль. Бодлогын алдаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөр. Мөн Монголбанкны жилд арилжааны банкуудад өгдөг хүү 500 тэрбум төгрөг болчихсон. Бидний цалин тэтгэвэр өгөх мөнгийг арилжааны банкуудад өгчихөөд байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрэхэд өмнөх парламентад сууж байсан зарим улс төрийн намуудын оролцоо их байсан. Тиймээс өөрсдөө цэвэрхэн сайхан байсан юм шиг улс төр хийдгээ болих хэрэгтэй. 

Иргэдтэй уулзахад ирэх онд төгрөгийн ханш хэр чангар уу, бензин шатахууны үнэ нэмэгдэх үү, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна, бид ирэх жил ямар үнэтэй гурил, талх идэх вэ гэж асууж байна. Ирэх жил цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, малын хөлийн татвараас өөр татвар нэмэгдэхгүй юм байна. Тэгвэл бараа бүтээгдэхүүний ханш ямар байх вэ.  

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Мөнгөний нийлүүлэлт гэдэг ирэх жил мөнгөний бодлого хатуу байх уу, олдоц ямар байх уу, ирэх онд эдийн засгийг хэрхэн өсгөх үү гэдгийг тодорхойлдог. Үүнийг тойрч ярих ёстой. Ц.Сандаг-Очир гишүүний асуултад Монголбанк дэлгэрэнгүй хариулт өгөх ёстой. 

09:59 2020/11/05

С.Одонтуяа: Өнөөдөр нэг ам.доллар 29 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна

Чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдлуулан гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдөр АН-ын бүлгйин гишүүд улс орны эдийн засагтай холбоотой хэд хэдэн тоо баримтыг хувцасан дээрээ наагаад,  чуулганы танхимд бичиж тавьсан. Ихэнх гишүүд шоолж байна. Энэ инээдэм биш ханиадам шүү. Энэ тоонуудыг та нар хар. Ард түмний амьдрал ямар болсон нь харагдана. Эцсийн хэлэлцүүлэгт Монголбанкныхнаас асуугаад байх юм алга. Энэ хүмүүс өөрсдийнхөө түвшинд ажлаа дээд зэргээр хийж байгаа. 

Харин энд байгаа тоонууд дандаа улс төрийн шийдлүүд. Мөнгө хэвлэх, хий хоосон интервенц хийх, ханш унах, төсвийн үр ашиггүй зардал гээд бүгд улс төрийн шийдвэр. 

Ханшийг 40 хувиар алдаад байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. 2015 онд нэг ам.доллар 17 боодол нэгтийн  дэвсгэрттэй тэнцэж байна гэж шоу хийсэн. Гэтэл өнөөдөр 29 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна. АН-ын бүлгээс 20 мянган төгрөгөөр 2016 онд ямар хүнс авдаг байсан, өнөөдөр юу юу авч хүрч байгааг чуулганы танхимын үүдэнд харуулсан. Зарим эрэгтэйчүүд ийм мөнгөөр юу авч байгааг мэдэхгүй байх. Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс бүгд 40 хувиар унасан. 

09:00 2020/11/05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Пүрэв, Баасан чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.26-ны өдрийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/;
  • “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилох тухай асуудал;
  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал. 