Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Герман улсад МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч коронавирусийн халдвар авсан тохиолдол байгаа. Гэртээ тусгаарлагдсан

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Баян-Өлгий аймагт ямар нэг байдлаар өвчин илэрсэн тохиолдол байхгүй байгаа. Тэнд хил хаагаагүй. Тандалтын журмаар олон хүнд шинжилгээ хийсэн.

Герман улсад МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч коронавирусийн халдвар авсан тохиолдол байгаа. Эдгээр дөрвөн хүн эмнэлэгт хэвтээгүй. Гэртээ тусгаарлагдаж байгаа. ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө элэгний хорт хавдартай 61 настай эмэгтэй нас барсан. Түүнээс ямар нэгэн коронавирусийн халдвар байгаагүй" гэв.