Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сүлжээ дэлгүүрийн хогийн саванд хаягдсан нярай бурхны оронд оджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
Нэр бүхий сүлжээ дэлгүүрийн хогийн саванд дутуу төрсөн нярайг эх нь хаясан хэрэг 2020 оны 10 дугаар сарын 1-нд гарсан. 

Тухайн дэлгүүрийн ажилтнууд энэ талаар мэдмэгцээ холбогдох газруудад хандаж, нярайг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн юм. Нярайн биеийн байдал хүнд байсан бөгөөд сар гаруйн хугацаанд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байсан ч өнгөрсөн шөнө бурхны оронд оджээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад "Нярайн биеийн байдал хүнд байсан. 10 дугаар сарын 1-нд ЭХЭМҮТ-д ирснээс хойш хоёр удаа мэс засалд оруулж, шаардлагатай эмчилгээнүүдийг шат дараатайгаар хийж байв. Гэвч нярайн биеийн байдал хүнд байсаар 11 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө 02:00 цагт нас барсан" гэлээ. 

Тухайн нярайг хогийн саванд хаясан эхэд Эрүүгийн хуулийн 10.1-т зааснаар зүйлчилж, хэрэг үүсгэн шалгаж байгааг ЦЕГ-аас мөн мэдээлэв. 

Эрүүгийн хуулийн заалт: 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1. Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.