Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ. Шалгалтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 9-нийг дуустал хугацаанд зохион байгуулна. 

Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь болон байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулав.

Улаанбаатар хотод л гэхэд энэ удаагийн шалгалтад 7,773 оролцохоор бүртгүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгэм эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулж, боловсронгуй болгон эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулж, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх өргөн хүрээтэй шат дараатай ажлуудыг хийсэн талаар ТАЗ онцлоод буй. Шалгалтын сорилыг олон улсын хэмжээнд түгээмэл ашиглагддаг онлайн хэлбэрээр хүргэж, шалгалтад бэлтгэгчдэд мэдлэг, чадвараа цахим орчинд  сорихыг бүрдүүлэн ажиллажээ.