Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

461 дүгээр хорих ангид гавьяат хуульч амиа алдахад хариуцлага алдсан гэх ажилтнуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтнууд болох Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид холбогдох хурал хоёр өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргажээ.

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй“ үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Б тус хорих ангид саатуулагдсан үедээ амь насаа алдсан хэрэг 2019 онд гарсан. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ажилтнууд ээлжийн дарга, ерөнхий эргүүл нар сонор сэрэмжээ алдаж, хариуцлагагүй хандсан хэмээн буруутгасан юм.

ШҮҮХИЙН АЛБАН МЭДЭЭ:

Г.Сүхболд нарт холбогдох хэргийн мэдээлэл
2020.11.03
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид   Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хэргийг  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хянан хэлэлцээд “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй “ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар