Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ-д ажиллах виз гаргаж өгнө" хэмээн залилан хийсэн этгээдүүд 5-7 жилийн хорих ял оноожээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр гурван сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан 283 иргэнээс 191,782,885 төгрөгийг авч, залилах гэмт хэргийг байнга үйлдсэн А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас ялах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар иргэн А-д 7 жил, иргэн Б-д 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. 

А, Б нар нь энэхүү үйлдлээр олсон мөнгөөрөө амьдардаг байжээ.