Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Хуучин гишүүд 250 сая, шинэ гишүүд 125 сая төгрөг тавиулсан

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгээс хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус бүлгийн дарга Д.Ганбат: АН-ын бүлгээс ёс зүйн зөрчил гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх асуудлыг хэлэлцлээ. 

2012-2016 онд Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлснээр уг хуулийг баталсан. Энэ хуулиар таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн төрийн өмчийн болон төсөвт ААН-үүд зарлагаа шилэн байдлаар олон нийтэд нээлттэй болгох үүрэг хүлээдэг болсон. 

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус үйлдвэрийн газраар төлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Тиймээс Засгийн газрын тэргүүн ёс зүйн зөрчилтэй сайдаа өөрөөр нь огцруулах эсхүл нэн даруй ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Шүүхийн тухай хуулиудыг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Шүүхийн тухай хуулийг Засгийн газрын зүгээс болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн бариад байгаа. АН-ын бүлэг энэ хоёр хуулийн хамтад нь хэлэлцэе гэдэг зарчмын байр суурьтай байгаа. 

-Д.Ганбат гишүүн ээ та туслахынхаа нэрээр дамжуулж УИХ-ын Тамгын газраас 100 сая төгрөг авсан нь Шилэн дансанд мэдээлэгдсэн. УИХ-ын гишүүд энэ мөнгийг авах ёстой юу. Авах ёстой бол яагаад олон нийтээс нууцалж, ТББ-аар дамжуулж авдаг юм бэ?

-Хуучин гишүүд 250 сая төгрөг, шинэ гишүүд нь 125 сая төгрөг тавиулсан байдалтай байгаа. Хөдөө орон нутагт ажилладаг. Манай Баянхонгор аймаг 20 сумтай. Ган гачигтай үед өөр ч газраар явах шаардлага гардаг. Энэ бол тойрогтоо ажиллах зардал. 

Миний хувьд ямар нэгэн ТББ-аар халхавчлаад янз бүр болоод байсан юм  байхгүй. Зарцуулах ёстой журмаар нь зарцуулж байгаа. Жилийн эцэст тайлангаа тавина.