Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсэгт мөргөлдөөн Арменийн нутагт хүрсэн тохиолдолд тусламж үзүүлэхээ ОХУ амлажээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө Арменийн ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдал хүндэрч, галын шугам газар нутгийнх нь хилд ойртож ирсэн тул яаралтай тусламж авах талаар ярилцах хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Тэр бас Туркийн эрх баригчид Азербайжаны талд зэр зэвсгийн тусламж үзүүлж байгааг захидалдаа дурдсан байна. Орос, Армени улсууд нь батлан хамгаалах салбарт харилцан туслалцах гэрээтэй орнууд юм.

Одоогоор Армени, Азербайжаны зэвсэгт мөргөлдөөн Арменийн хилээс хол Азербайжаны нутаг дэвсгэрийн гүнд оршдог Уулын Карабахт өрнөж байгаа. Уулын Карабахын армени үндэстний салан тусгаарлагчдад Армени улс дэмжлэг үзүүлж байгаа юм.

ОХУ-ын талаас Арменийн ерөнхий сайдад хариу өгөхдөө “мөргөлдөөн Арменийн нутаг дэвсгэрт орж ирсэн тохиолдолд зөвхөн тусламж үзүүлнэ” гэжээ.

“Хэрвээ мөргөлдөөн Арменийн нутаг дэвсгэрт шууд өрнөж эхэлбэл Орос улс Ереваны эрх баригчдад шаардлагатай бүх тусламжийг үзүүлнэ” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Уг мэдэгдэлд бас талуудыг галаа зогсоохыг уриалсан байна.

Есдүгээр сарын 27-нд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш Армени, Азербайжан улсууд ОХУ, АНУ-ын зуучлалтай гал зогсоох тохиролцоонд гурван удаа хүрсэн ч аль аль нь хэрэгжиж чадаагүй юм.

Зөвлөлт Холбоот Улсыг задран унахтай зэрэгцэн үүссэн Уулын Карабахын газар нутгийн маргаан 30 орчим жил үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Russia Today