Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтаншагайг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилохоор санал нэгдэв

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр ээлжит хурлаа хийж, дүүргийн Засаг даргаараа Наранцэцэгийн Алтаншагайг томилохоор санал нэгджээ. 

Н.Алтаншагай нь 2020 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-ын 13 дугаар тойрог буюу СХД-ийн Баянхошуу бүсээс сонгогдсон төлөөлөгч юм. Өмнө нь нийслэлийн МАН-ын улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхэлсэн Н.Алтаншагай тус намын анхан шатны нэгжээс хотын намын хорооны дэд дарга хүртэл ажилласан туршлагатай.  

Түүнчлэн СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. 

СХД-ийн ИТХ-ын шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар эцэслэж, томилох юм.