Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ази тивийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан чууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 30
Сурталчилгаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хамарсан олон улсын, тив дэлхийн олон арга хэмжээ зохион байгуулагддагийн нэг нь “Telecoms World Asia 2020” юм.

 

22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь жил ирэх бүр цар хүрээгээ тэлж, тасралтгүй өсөж байгаа гэдгийг салбарынхан онцолдог бөгөөд энэ жилийн хувьд 1200 гаруй байгууллага, 120 гаруй илтгэгч оролцож, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Угтаа энэ оны 3-р сард Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч цар тахлын улмаас ийнхүү 10-р сарын 27-29-нд 3 өдрийн турш зуун хувь виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан байна.

Уг арга хэмжээ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа байгууллагуудын удирдагчид санал бодлоо солилцож, холбоо тогтоож, цаашид хамтран ажиллах үүд хаалгаа нээхийн сацуу харилцаа холбооны бизнес эрхлэгчдэд чиглэсэн ирэх арван жилийн стратегийг хэлэлцдэг ач холбогдолтой аж.

Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил дэлхийн бусад орныхоос төдийлөн хоцроод байдаггүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэгвэл энэ жилийн “Telecoms World Asia 2020” арга хэмжээнд Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн компанийн төлөөлөл болж салбартаа тэргүүлэгч Мобиком Группийн удирдлагууд оролцсон байна. Тодруулбал, Мобиком Корпорацийн Маркетинг хариуцсан дэд захирал Кожи Курушима “Paving the 5G roadmap” хэлэлцүүлэгт, Мобиком Нэтворкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Идэрмөнх “Wholesale Innovation & Drivers for a digital future" сэдвийн хэлэлцүүлэгт тус тус оролцлоо.

“Paving the 5G roadmap” сэдэвт хэлэлцүүлгээр Монгол, Мьянмар, Сингапур, Вьетнам, Филиппин зэрэг Азийн зарим орнуудын өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн ерөнхий зураглалын тухай ярилцсан юм. Мөн цаашид тухайн зах зээл дэх 5G технологитой холбоотой асуудлыг хөндсөн нь оролцогчид болон хэлэлцүүлгийн үзэгчдийн анхаарлыг ихээхэн татжээ.

Түүнчлэн, Мобикомын охин компани болох Мобиком Нэтворкс нь дотоодын хот хоорондын болон олон улсын холболт, суваг түрээслэх, интернэтийн бөөний үйлчилгээ эрхэлдэг өндөр туршлагатай компани гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Ц. Идэрмөнх онцоллоо. Форумын үеэр оролцогч байгууллагуудаас цаашдын хамтын ажиллагааны талаар олон хүсэлт тавьсан бөгөөд энэ нь Монголын мэдээллийн технологийн дэд бүтцийн бизнесийг цаашид улам өргөжүүлэхэд ач холбогдолтой юм.

 
 

Asian telecommunications and information technology industry convenes

Telecoms World Asia 2020 is one of the many international and continental events in the field of communication and information technology.

The event, now in its 22nd year, has grown exponentially over the years, with more than 1,200 organizations and more than 120 speakers this year. It was originally scheduled to take place in Bangkok, Thailand in March this year, but due to the pandemic, it was held virtually for three days on October 27-29.

The event will provide an opportunity for leaders of successful organizations in the field of communications and information technology to exchange views, establish contacts and open the door to further cooperation, as well as discuss strategies for the next decade for telecommunications businesses.

Experts believe that the development of Mongolia's telecommunications and information technology sector is not far behind the rest of the world. This year's Telecoms World Asia 2020 was attended by the management of Mobicom Group, leading Mongolian telecommunications, and information Technology Company. For example, Koji Kurushima, Chief Marketing Officer of Mobicom Corporation, participated in the discussion on “Paving the 5G roadmap” and Ts. Idermunkh, CEO of Mobicom Networks LLC participated in the discussion on “Wholesale Innovation & Drivers for a digital future”.

“Paving the 5G roadmap” was a panel discussion to share the situation and future overview of countries among Asia like Mongolia, Myanmar, Singapore, Vietnam, and Philippines. It brought lots of attention from the audience on the upcoming future as well as challenges in these markets related to 5G.

 

Ts. Idermunkh, MobiCom Networks emphasized about the company that it is highly experienced provider who operated domestic long-distance as well as international connectivity, channel rental, and wholesale internet services. During the forum, many requests for future cooperation was given by participating organizations which will have the opportunity to grow the Mongolian IT infrastructure business further.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.