Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн АН-ын хорооноос Засаг даргаар Х.Болормааг улираан сонгохоор санал нэгджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр 11:30 цагт болохоор товлогджээ. 

Хурлаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргыг тодруулан нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Дүүргийн Ардчилсан намын хороо өчигдөр хуралдан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг улираан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Энхболдыг сонгох саналыг гаргасан байна.

Уг саналыг өнөөдрийн анхдугаар чуулганаар эцэслэн шийднэ.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 35 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс 26 нь Ардчилсан нам, тав нь Монгол Ардын намаас нэр дэвшин сонгогдсон бол Хөдөлмөрийн үндэсний намаас хоёр, бие даан нэр дэвшин сонгогдсон хоёр төлөөлөгч байгаа юм.