Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд 44.3 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж, 1.1 сая хүн энджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

ШУУД ҮЗЭХ: /2020.10.30/

https://www.facebook.com/iKonNews/videos/391407315377208

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дэлхий дахинд 44.3 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж, 1.1 сая хүн энджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд л гэхэд дэлхийн хэмжээнд 479 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, 7,100 хүн нас барсан байна.

Дэлхий дахин коронавирусийн давлагаа дахин эхэлсэн талаар ярьж байна. Үүнийг улс орнуудын хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулсантай холбоотой хэмээн үзэж байгаа тул тэд хатуу хяналтдаа эргэн орж байна.

Тиймээс бид анхаарал, сонор, сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатай” хэмээн хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.