Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньчууд Баян-Өлгий аймгийн алслагдмал бүсэд сувилагчийн пост байгуулав

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 29
Сурталчилгаа

Тайваньчууд 10-р сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт гэр сувилагчийн пост байгуулсан бөгөөд энэхүү сувилагчийн постыг хадивлах, хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уг хандивын арга хэмжээг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө удирдан зохион байгуулсан төдийгүй сувилагчийн пост байгуулах ажлыг хамтран зохион байгуулсан “Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” ТББ /MFSDA/, Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сан, Баян-Өлгий аймгийн төрийн албаны төлөөлөл уг арга хэмжээнд оролцсон болно.

Энэхүү гэр сувилагчийн пост нь Баян-Өлгий аймгийн Алтай суманд байгуулагдаж байгаа ба эмнэлгийн ор, цусны даралтын аппарат, хөнгөн шарх, гэмтэл бэртэлийн үед анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэл, ариутгалын бодис болон мотоцикл зэргээр хангагджээ. Гэр сувилагчийн постоор дамжуулан мориноос унаж бэртсэн, тулгуур эрхтэний гэмтэл авсан, яс хугарсан болон түлэнхийн шархтай иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.   

“Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” ТББ /MFSDA/-ийн гүйцэтгэх захирал С.Болд хэлсэн үгэндээ “Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” ТББ өнгөрсөн жилүүдэд Монгол Улс дахь Тайваний төлөөлөгчийн газартай хамтран хөдөө орон нутагт сувилагчийн постууд байгуулсаар байна. Сувилагчийн пост байгуулагдсан аймаг орон нутгийн иргэд уг сувилагчийн постууд нь ард иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж чаддаг хэмээн сайшаахын зэрэгцээ уг сувилагчийн постуудыг байгуулсанд орон нутгийн иргэд маш талархалтай ханддаг. Энэ удаад бидний хамтран байгуулсан сувилагчийн пост нь сумын төвөөс 20 километрийн зайтай алслагдмал бүсэд байрлах төдийгүй Баян-Өлгийн аймгийн орон нутгийн засаг захиргаанаас уг сувилагчийн постны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах болно. Тайваньчуудын халуун сэтгэл болон Монгол Улс дахь Тайваний төлөөлөгчийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлсэнд дахин талархал илэрхийлье.” хэмээв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Манай төлөөлөгчийн газар нь “Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” ТББ-тай хамтран Завхан, Архангай, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад сувилагчийн пост байгуулсан бөгөөд энэ удаад 5 дах сувилагчийн постоо Монгол орны хамгийн баруун бүсийн аймагт байгуулж байгаа төдийгүй энэ нь анхны Монгол гэр хэлбэрээр үйл ажиллагаа явуулах сувилагчийн пост болж буйгаараа онцлог юм.” гэв. Тэрээр цааш хэлэхдээ “Эдгээр сувилагчийн постуудыг байгуулсанаар алслагдмал, хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх асуудалд олон нийтийн зүгээс хандуулах анхаарлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Тайваньчууд орон нутгийн ард иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө анхаарал хандуулсаар ирсэн гэдгийг олон нийтэд таниулахыг зорьсон болно.” хэмээв.   

Өнөөдрийн хандивын арга хэмжээ зохиогдсон Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн “Гэр хотхон” нь тус сангийн зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн нэгээхэн жишээ юм. Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь Баян-Өлгий аймагтай харилцаа хамтын ажиллагаатай билээ. Тухайлбал тус сан нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран, Баян-Өлгий аймгийн хүүхэд багачуудыг шүдний болон хүүхдийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулжээ. Тайваньчуудын халуун сэтгэлд хил хязгаар үгүй бөгөөд Тайвань Монгол хоёр орны төрийн болон олон нийтийн байгууллагууд гар нийлэн хамтран ажиллаж, талуудын найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, үүгээр дамжуулан манай хоёр орны иргэдэд бодит үр шимийг нь хүртээнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Тайваньчуудын дэмжлэгээр Баян-Өлгий аймагт байгуулагдаж буй сувилагчийн пост хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээний үеэр

 

Сувилагчийн постыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээний үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө үг хэлж буй нь

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.