Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзориг: Хүүхдээ үгэнд орохгүй байхаар нь орцонд гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгоно

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 18-нд "Алтай" хотхонд ээж нь хүүхдээ үгэнд орохгүй байхаар нь орцондоо нүцгэн гаргаж шийтгэсэн гэх асуудал гарсан билээ.

"Хэрвээ хүүд гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Тогтоогдохгүй бол хамтарсан багийн үнэлгээг харгалзан үзэж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно" гэдгийг цагдаагийн байгууллагаас өмнө нь хэлж байсан. 

Тэгвэл уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Зөрчлийн тухай хуулийн 20.7-д зааснаар хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзээд тухайн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор болж, материалыг дүүргийн прокурорын газар хянуулахаар явуулсан.

Хоёрдугаарт, цаашид тухайн хүүхдийн хүчирхийллийн эрсдэл нь арилах хүртэл хамтарсан багийн хяналтад авах,

Гуравдугаарт, зөрчил гаргасан ээжид сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчтэй уулзуулах, хүүхдийг зөв эерэг аргаар өсгөн хүмүүжүүлэх, уур бухимдлаа тэвчих, эцэг эх асран хамгаалагч байх хуулийн хариуцлагыг нь ойлгуулах чиглэлээр сургалт мэдээлэл, зөвлөмж зөвлөгөө өгөхөөр шийдвэрлэсэн. Зөвлөгөөг өгөөд явж байгаа” гэв. 

Дээр дурдагдсан ажлуудтай холбоотойгоор хорооны хамтарсан багийг ажиллуулж байгаа аж.