Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:54 2020/10/29

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Уг хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй юм. 

Харин чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулснаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо. 

17:51 2020/10/29

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Тэтгэврийн шинэчлэлийн дэмжиж байгаа. Аливаа тогтолцоотой холбоото асуудлыг УИХ-ын гишүүд гэхээсээ илүү мэргэжлийн яамд нь оруулж ирвэл оновчтой байдаг гэсэн байр суурьтай байна. Одоогийн оруулж ирсэн хуулийг дэмжээд явбал учир дутагдалтай. 4 хувийг нь хувийн тэтгэврийн санд шилжүүлнэ гэж байгаа болохоос хэзээ, ямар хэмжээний тэтгэвэр өгөх нь тодорхойгүй байна. Хэрэв тэтгэврийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувийг авна гэх юм бол жил тутам 350 тэрбусаас доошгүй санхүүжилт шаардана. Тэгэхээр шинэчлэл гэхээсээ илүү одоогийн тэтгэврийн тогтолцоог эвдэх санал орж ирж байгаа учраа болгоомжилж байна. Тиймээс хойшлуулаад Засгийн газраас оруулж ирэх төсөлтэй нэгтгэе гэсэн саналтай байна. 
Хэрэв одоогийн тогтолцоогоо эвдчихвэл тэтгэврээ тогтмол өгч чадахаа болино. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Өнөөдрийг тогтолцоог эвдэх гээд байгаа зүйл огт байхгүй. Иргэдэд ачаалал үүсгэхгүй үүднээс л дөрвөн хувь гэж оруулж ирсэн. Тэтгэврийн даатгал төлж байгаа ажилтан ажил олгогчоос тус бүр хоёр хувийг сайн дураар гэж байгаа юм. Нэмэлтээр биш. Хэрэв хувийн тэтгэвэр төлөхгүй гэвэл 17 хувиа тэтгэврийн сандаа төлөөд явна. Албадаагүй. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би шинэчлэлийг дэмжиж байгаа ч энэ хувилбарыг эсэргүүцэж байгаа. Жоомоо алах гээд байшингаа шатаахыг үлгэрээр ийм аймшигтай дампуурал руу орж болохгүй. 
Энэ хуулийн төсөлд зардлын тооцоо алга байна. 

Нийгмийн даатгалын тогтолцоог засах шаардлагатай. Энэ тогтолцоог татаая унагаая гэж болохгүй. Орлого багатай хүмүүс энэ тогтолцооны гадна хаягдана. Харин хуримтлал  үүсгэх боломжтой хүмүүст энэ ашигтай байж болно. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Тэтгэврийн реформ бол энэ удаагийн парламентын хийх ёстой таван том ажлын нэг гэж харж байгаа. Цаашид хувийн тэтгэврийн хуримтлалыг ямар компаниудад өгөх гээд байгаа юм бэ. Нэрйг нь хэлж болох уу. Нэрийг нь сонсвол энэ танхимд сонирхлын зөрчилтэй гишүүн байгаа эсэхийг мэдмээр байна. Ямар шалгуураар энэ компаниудад өгөх вэ. Хэдэн жилийн дараа  хувийн компаниас тэтгэврээ авч эхлэх вэ? Хувийн тэтгэврийн сан дампуурвал яах вэ. Бид хэд хэдэн банк дампууруулчихсан. НДС-гийн хөрөнгө тэнд байсныг авч чадаагүй тухай одоо ч ярьж байгаа. Хувийн хэдэн компанид 400-500 тэрбум төгрөг өгөх тухай ярьж байна. Бид үнэнийг ярих ёстой. Энэ хууль одоо тэтгэвэрт гарчихсан байгаа ахмадуудад хүртээлгүй хууль юм байна шүү. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Ямар нэгэн компанид мөнгө өгөх гээд байгаа юм байхгүй. Хувийн компаниуд яг энэ сангийн журмаар ажилчдынхаа цалингаас хувь аваад сууж байна. Үүнийг хуульгүй байлгах юм уу. Ажилчиддаа байр өгнө, тэдэн жилийн дараа тэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг болно, энэ мөнгийг нь үл хөдлөх рүү оруулж эргэлдүүллээ гээд сууж байна. Эхнээсээ тэдгээр компаниудын ажилчид тэтгэвэрт гарч байна. Ямар нэгэн байдлаар тэр компаниуд хуримтлуулсан мөнгөнөөсөө тэтгэврийг нь өгч чадахгүй болчихвол яах вэ. Үүнийг зохицуулах хууль алга. 

Хөдөлмөр хамгааллын сайд А.Ариунзаяа: 17 хувиас 4 хувиа өгөөд дээрээс нь одоо өгч байгаа тэтгэврийг хэвээр нь өгөөд явбад алдагдал жил 400 тэрбум төгрөг байна гэсэн эхний тооцоолол гараад байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Хууль санаачлагч, мэргэжлийн яам хоёр энд яагаад мэтгэлцээд байгаа юм бэ. Хууль санаачлагчтайгаа тохирдоггүй юм уу.  Бүлэг дээрээ ярьсан юм уу. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд нэг ч гэсэн ажлыг эхлүүлээд явъя гэдэг саналтай байна.

15:33 2020/10/29

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/watch/?v=2858552961044922

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бид нийгмийн даатгалын шимтгэл төлөөд байдаг. Тэгсэн хэр нь тэтгэвэрт гарах нас уртасаад, тэтгэврийн хэмжээ нэмэгддэггүй зовлонтой. Үүнийг шийдэхийн тулд НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, дээрээс нь тэтгэвэрт гарах насыг хойшлуулах арга хэмжээ авч байгаа. 

Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээдэг, тэтгэврээ нэмж чадахгүй байгаа энэ асуудлыг шийдэх зорилгоор олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо бий болгох Хувийн тэтгэврийн сангийн хуулийг оруулж ирж байгаа юм байна. Энэ хууль батлагдвал одоо авч байгаа НДШ нэмэгдэх үү. Сайн дураарай төлөх үү, албадан төлөх үү. 

Хоёрдугаарт, НДС-гийн алдагдлыг нөхөхийн тулд тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн. Энэ хууль батлагдвал тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх боломжтой юу. 

2020 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд НДШ-ээ нэг удаа төлөөд тэтгэвэрт гарах боломжтой байгаа. Гэвч хэсэг хугацааны дараа дахиад л төлж чадахаа больдог. Эдгээр иргэдийг хувийн тэтгэврийн тогтолцоонд яаж хамрагдах вэ. 

Энэ хуулийн үзэл баримтлалыг Засгийн газар дэмжсэн үү гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас асууя. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих асуудал Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод орсон байгаа. Үүн дотор “Нийгэм, эдийн засгийн боломж бүрдсэн үед иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд хувиараа болон ажил олгогчийн дэмжлэгтэйгээр хамрагдаж, нэмэлт тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан байгаа. 

Засгийн газрын зүгээр Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Энэ хуулийн төсөл болон Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн төсөл хоёрын суурь нь нэг юм. Гэхдээ Засгийн газрын зүгээс дэмжихгүй хоёр зүйл бий. Энэ нь нэмэлт, сайн дурын үндсэн дээр байх буюу Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэж болохгүй гэдэг зарчмыг илэрхийлсэн. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн харилцаа нь Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын бүтээгдэхүүн болж Монголын зах зээлд хэрэгжээд 10 жил болж байна. Жишээ нь, “Голомт” банк, “Ард” санхүүгийн нэгдэл зэрэг компаниуд энэ үйл ажиллагааг эрхлээд явж байгаа. Иргэн, ААН-үүд хамтдаа тэтгэврийн сан үүсгээд, дор хаяж таван жилийн хугацаанд хуримтлал үүсгэж, түүнээс цааш үр шимийг нь хүртэх зэргээр энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэдгээр компаниуд татгаврын дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэлт тавьдаг. Татварын дэмжлэгийн асуудал Н.Учрал гишүүний хуулийн төсөлд ороогүй байгаа. Ийм хоёр асуудалд Засгийн газар эсрэг байр суурьтай байна. 

Энэ хуулийн төсөл нь НДС-д сөргөөр нөлөөлнө. Яагаад гэвэл одоогийн байгаа 17 хувиас ажил олгогчийн 2 хувь, ажилтны 2 хувийг албан журмаар хувийн сангууд руу татаж авах гээд байгаа юм. Тэр сангууд хэзээ, хэнд, яаж үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь хууль дээр тодорхой биш байгаа. 

Тиймээс сайн дурын үндсэн байх нь зүйтэй гэдгийг хэлэлцээд хамт өргөн барих нь зүйтэй гэдэг тохиролцоонд хүрсэн. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн удаа Засгийн газартай уулзсан. Зарчмын хувьд зөрүүтэй зүйл байхгүй. Бид богино хугацаанд үр дүн гаргахын тулд л дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх боломжийг олговол яасан юм бэ гэсэн. Нэг зэрэг таван тэтгэврийн сан ажиллах учраас босго, шаардлагыг нь өндөр тавих шаардлагатай байгаа. Тэгэхгүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн статустайгаар иргэдийн шимтгэлийг аваад 20, 30 жилийн дараа таньд ийм хуримтлал үүснэ гэдэг байдлаар үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа олон байгууллага байна. Тиймээс иргэдийн хохироохгүй үүднээс хуульчилж өгөхгүй бол болохгүй байгаа юм. 

Өнөөдрийн ТББ байгууллагын статусаар үйл ажиллагаа явуулж байгаа тэтгэврийн сангууд энэ хуулийн дагуу бүгд шинээр тусгай зөвшөөрөлтэй болох шаардлага үүснэ. СЗХ хяналтаа тавина. Ингэж эрсдлээс хамгаалах шаардлагатай байгаа. 

Өнөөдөр хуулийн төсөл дэмжигдээд, мөн Засгийн газар хуулийн төслөө өргөн баривал бид ажлын хэсгийн түвшинд гол гол заалтууд дээрээ тохиролцоод цааш нь явуулна. 

Олон жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж байгаад сүүлийн хэдэн жилд нь өндөр шимтгэл төлсөн хүн, насаараа өндөр шударгаар төлсөн хүн хоёр адил хэмжээний тэтгэвэр аваад байна. Үүнд л иргэд бухимдаад байгаа юм. Эсвэл шимтгэл нөхөн төлүүлэх хууль гаргачихдаг. Насаараа шимтгэл төлөөд байсан нь хохироод, бага эсвэл бүр төлөхгүй байсанд нь илүү боломж олдоод байна. 

Хувийн тэтгэвэр буюу олон тулгуурт тогтолцоо руу шилжсэнээр бидэнд нэг том давуу тал бий болно. Юу гэхээр хүн болгон хуримтлалтай болно. Тэгэхгүй бол 20-30 жилийн дараа тэтгэвэрт гарах залуучууд өнөөдөр хохироод байна. 90-ээд оны их төрөлтийн үеийнхэн 60-аад оны бага төрөлтийн үеийнхний тэтгэврийг төлж байна. Өөрөөр хэлбэл, гурван залуу хүн нэг ахмад настны тэтгэврийг төлж байна. Энэ байдал 2040 онд 1:1 болох юм билээ. 

Тиймээс олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо руу шилжихийн тулд эхлээд хувийн тэтгэврийн хуулиа баталж гаргаад, дараа нь хуримтлалд суурилсан төрийн тэтгэврийн сангаа байгуулъя. 

14:46 2020/10/29

УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Саранчимэг нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэхэд олонхын дэмжлэг авч чадаагүй учраас хууль санаачлагчид нь буцаахаар болсон билээ. Чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих эсэхээс уг хуулийн төслийг цааш нь явуулах үгүй нь шийдэгдэх юм. 