Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 340 тохиолдол өнгөрсөн Мягмар гарагт бүртгэгдсэн.

Харин өнөөдөр халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.

Батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Эдгээрийн 21-ийнх нь биеийн байдал хөнгөн, 7 хүн хүндэвтэр байна.

 

Өнөөдрийн байдлаар 87,563 удаагийн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийжээ.

 

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэж, 43,766,712 хүн өвчилжээ. Үүнээс 32,701,377 нь эдгэрсэн бол 1,163,459 хүн эндсэн байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.