Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Азид Монголчууд ерөнхийлөгч Дональд Трампыг хамгийн их дэмждэг нь судалгаагаар тогтоогджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Gallup судалгааны байгууллагын хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд Азийн орнуудаас Монголд хамгийн өндөр байгаа нь харагджээ.

Германы Statista статистик мэдээлэл боловсруулагч компани саяхан энэ судалгааны дүнг графикаар харуулсан байна.

Судалгаанд оролцсон монголчуудын 62 хувь нь Трампын засаг захиргааны явуулж буй бодлогыг нааштай үнэлсэн бол Лаос улсын иргэдийн дөнгөж 8 хувь нь сайнаар үнэлжээ.

 

“Gallup-ийн жил тутмын судалгаагаар АНУ-ын ерөнхийлөгчийн үнэлэмж Азийн орнуудад нэлээд ялгаатай байна. Монгол болон Филиппинд хамгийн сайн үнэлгээ авжээ. Хамгийн муу үнэлгээг Лаосын иргэд өгсөн байна. Улс бүрээс 15-аас дээш насны 1,000 хүн уг судалгаанд оролцсон юм” гэж Statista компанийн дата сэтгүүлч Катарина Буххольц ярьсан байна.

Дэлийн нийт улс орнуудын дунд Трампын сайн үнэлгээний голч 33 хувь байгаа бол муу үнэлгээний голч нь 42 хувь байгааг тэр бас хэлжээ.

Тивээр нь авч үзвэл Европ тивийн орнуудын сайн үнэлгээний голч 24 хувь, Азийн орнуудынх 32 хувь байна. Умард ба Америк тивийн орнуудад 34 хувь, Африк тивд хамгийн өндөр буюу 52 хувь байжээ.

 

Эх сурвалж: Inquirer.net