Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 50.8 сая еврогийн тусламж, 120 сая ам.долларын зээл авахаар боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:07 2020/10/29

УИХ-ын чуулганаар зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 52.5 хувийн саналаар дэмжиж баталлаа. Ингэснээр манай улс 50.8 сая еврогийн тусламж, 120 сая ам.долларын зээл авахаар боллоо. 

Зээлийн хэлэлцээр батлах үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Дэлхийн улс орнууд Монголд дуртай учраас тусламж үзүүлдэггүй. Цаанаасаа шахаж өгдөг. Энэ мөнгийг авч ирэхийн тулд их ажил болдог. Өр төсвийн алдагдлаас үүсэж байгаа. Манай улсын төсөв дандаа алдагдалтай байна. 

Эдийн засагт дарамт учруулахгүй, урт хугацаанд төлдөг нь сайн мөнгө. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг авах ёстой. Хятадууд хүртэл Азийн хөгжлийн банкнаас мөнгө авдаг" гэлээ.

10:32 2020/10/29

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=390253858824691

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын авах гэж буй хоёр зээл, нэг буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг соёрхон батлах эсэхийг хэлэлцэж байна. 

Зээл, тусламжийн зэлэлцээрүүдийг танилцуулж байна. 

Европын комиссын буцалтгүй тусламжийн 50.8 сая евро

Монгол Улсын Засгийн газар, Европын комисстой 2014-2020 онд хамран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр хүлээн авахаар хоёр тал тохиролцон энэ оны тавдугаар сарын 29-нд гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд дээрх хэмжээний санхүүжилтийг төсвийн дэмжлэг, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөлөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр авахаар болсон байна. 

Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл

Дараагийн тусламжийн тухайд цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн сэргээх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болог хөдөлмөр эрхлэлтийг төсөл”-ийг Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцсон. 
Энэ хүрээнд Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох ба зээлийн хүү 1.25%, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 100 сая ам.долларын зээл

Гуравдах зээлийн хэлэлцээр болох Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулсан. Зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, зээлийн хүү LIBOP+0.85%  байх ажээ. Уг зээлийг эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, эдийн засгийн эрчимжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. 

10:05 2020/10/29

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг 2-4 дүгээрт бичигдсэн зээлийн хэлэлцээрүүдийн асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнөөдөр Монгол Улс ямар хэмжээний өртэй байна вэ. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ хэд вэ гэдэг мэдээлэл өгөөч. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын гадаад өр гэж хоёр өөр зүйл бий. 

Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.доллар байгаа. Үүнээс ААН, компаниудын зээл буюу Оюутолгой, Энержи ресурс, Монголын алт, МИАТ ТӨХК, Алтайн хүдэр зэрэг компаниудыг авсан өр 19.1 тэрбум ам.доллар эзэлж байгаа. Оюутолгой гадаадын хөрөнгө оруулагч. Гадаадын хөрөнгө оруулагчийн өр яагаад Монгол Улс дээр бичигдээд байна вэ гэхээр төслийг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа. Нэг нь өөрийн хөрөнгөөр. Энэ бол өрөнд орохгүй. Харин томоохон хөрөнгө оруулалтын банкуудаас зээл аваад Монгол Улсад хөрөнгө оруулбал манай зээлд тооцогдоно. 

Өөрөөр хэлбэл, шууд хөрөнгө оруулалтаар санхүүжилт орж ирсэн ч тэр нь зээл байвал Монгол Улсын гадаад өрд тооцогдоно. 
Үүний дараа 1.7 тэрбум ам.долларын зээлийг арилжааны банкууд авсан. Энэ нь нийт өрийн 5.5 хувийг эзэлж байгаа. 
Нийт зээлийн 6.8 хувь буюу 2.1 тэрбум ам.долларын зээл Монголбанкных. Энэ бол Хятадын төв банкны своп. Сая гурван жилээр сунгасан. 
Үүний дараа Засгийн газрын өр 7.9 тэрбум ам.доллар. Үүнээс үнэт цаас 2.9 тэрбум. Дээр нь гадаадын хөнгөлөлттэй зээл 5.1 тэрбум ам.доллар байна. 

Монгол Улс хөгжлийнхөө үед буюу 1990 оноос хойш нийт гурав гаруй тэрбум орчим ам.долларын буцалтгүй тусламж авсан байдаг. 

09:13 2020/10/29

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ. 

УИХ-ын чуулганы Пүрэв, Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалт:

  • Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.