Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд инфляц 1.7% байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 

Хурлын үеэр есдүгээр сарын эдийн засгийн статистик мэдээллийг Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа танилцуулсан юм. 

Инфляц нийслэлийн хэмжээнд 1.4 байгаа бол улсын хэмжээнд 1.7 байна.

Есдүгээр сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрчээ. Тодруулбал, цалин, тэтгэврийн зээл нийт зээлийн хамгийн их буюу 18%-ийг эзэлж, дараагаар нь худалдаа, үл хөдлөх, уул уурхайн салбарын зээл эзэлж буйг тэрбээр хурлын эхэнд онцлов. 

Мөн "Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Тус сард банкууд 1,052 зээлдэгчдэд 77.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон. Эх үүсвэрийн хувьд, 

  • 30.6% нь хөтөлбөрийн,
  • 69.4% нь банкны өөрийн эх үүсвэрээр олгосон зээл юм.

Есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Үндсэндээ нийт зээлдэгчдийн тоо 99.5 мянгад хүрсэн бөгөөд үүний 73.6% нь хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээл авсан байна. Түүнчлэн ипотекийн зээлийн 3.1%-ийг чанаргүй зээл эзэлж байна.  

Есдүгээр сарын байдлаар төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5%-аар буурчээ. 

Төлбөрийн тэнцэл 1-9 дүгээр сард 472.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ" гэв.