Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Өнөөдөр коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг зарлав.

Тэрбээр "Сүүлийн хоёр хоногийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1,233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ. 

Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн. Ингэснээр коронавирусийн батлагдсан тохиолдол Монгол Улсад 340 болсон. Үүнээс эдгэрсэн хүн 312.  Эдгэрэл 91 хувьтай байна. Өнөөдөр коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

Шинжилгээ хийсэн сорьцуудын мэдээллийг задалж хэлье. ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд сэжигтэй гэж 12 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 48 хүн сайн дураар шинжилгээ хийлгэхэд мөн илрээгүй байна. Мөн тандалтын зорилгоор Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс 20 шинжилгээ хийхэд илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Төмөр замын ажилчдын 10 сорьцод мөн илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 27, үүрэг гүйцэтгэж ажилласан 67 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн 24 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 20, хүндэвтэр 8 өвчтөн байна. ОХУ-д COVID-19-ын тохиолдол ихсэж байгаа нь бидний анхаарлыг ихээр татаж байна. Амны хаалт зүүгээгүй хүмүүс их байна. Анх хэрэгжүүлж байсан шигээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, олон нийтийн газраар явахгүй байх нь чухал" гэлээ.  

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/839111056855202/?v=839111056855202¬if_id=1603854314504570¬if_t=live_video

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.