Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Орхон аймгаас ажил хөөцөлдөхөөр Улаанбаатарт ирээд байсан залуус галд өртөж амиа алджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд айлын байшин шатаж, 20 настай хоёр эрэгтэй, 17 настай нэг эмэгтэй галд өртөж амиа алджээ.

Энэ талаар СХД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Батбаяр "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хлтсээс хэргийн газарт ажиллаж, гурван хүний амь нас хохирсон болохыг тогтоолоо. Үүнээс хоёр амь хохирогч нь 21 настай, Орхон аймгийн харьяат. Тухайн хоёр иргэн нь Улаанбаатар хотод ажил хэргийн шугамаар ирээд амь насаа алджээ. Үлдсэн нэг амь хохирогчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна.

 Ил задгай гал гаргахгүй байх, цахилгааны утас, монтаж зэргийг шалгах, шаардлагатай бол нийслэл болон дүүргийн Онцгой байдлын хэлтэс, галын байцаагчид мэдэгдэн шалгуулж галын аюулаас сэргийлэхийг иргэддээ анхааруулъя" гэлээ.

Уг гал түймэрт гурван иргэн өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн

Онцгой Байдлын Ерөнхий Газар: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраалаа.

Улмаар хүн нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 06:58 цагт очиж 1 цаг 20 минут ажилласан.

Уг гал түймэрт иргэн С /20 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/, иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.