Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэт бол “ус”

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 28
Сурталчилгаа
 

Өнөөгийн дижитал нийгмийн хэрэглээнд усыг хувиргавал интернэт гэж ойлгож болно. Хүн төрөлхтөн мэдээ, мэдээлэлгүйгээр амьдрах нь утга үгүй болж, цаг минут секунд тутамд ашигладаг болоод уджээ.

Бид усыг H20 гэдгийг мэддэг ч, хүчиллэгийг нь хэмждэг pH үзүүлэлтийг төдийлөн мэддэггүй шиг интернэтийг ашигладаг хэр нь чухам ямар зам туулж бидэн дээр ирдэг талаар сайн мэддэггүй.

Интернэт сүлжээ гэж юу вэ?

Интернет сүлжээ нь дэлхийг шилэн кабелиар, хиймэл дагуулаар, антеннаар өөрөөр хэлбэл утсаар холбосон асар том харилцаа холбооны сүлжээ гэж ойлгож болно. Хотыг хоттой, улсыг улстай гэх байдлаар дэлхийг бүрхсэн асар том сүлжээ юм.

Хэрэв дэлхийн бөмбөрцгийг дэлгэж тавиад интернэт сүлжээг дүрслэн харж чаддаг сан бол доорх дүр зураг харагдах гэнэ.

 

Олон улсын интернэт сүлжээний зураглалыг дараах QR кодыг уншуулан хараарай.

 

Энэ үргэлжилж буй том сүлжээний хаа нэгтээ бидний хоорондоо солилцож буй и-мэйл, зураг, видео дамжин илгээгдэж байгаа.

Тэгвэл интернэт яаж бидэнд ирдэг юм бол?

Америкад байгаа хайртай дотны хүнээс тань video call хийхэд танд дуудлага шууд ирэх хүртэл олон шат дамжлага, олон процесс хийгдэх шаардлагатай болдог. Эхлээд тухайн явуулах хүний утаснаас интернэт төхөөрөмж, төхөөрөмжөөс тухайн улсын Дата төвд хүрнэ, тэндээс Номхон далай, Хонгконг улсаар дамжин манай улсын урд хилээр орж ирээд Юнивишнийн Дата төвд, дараа нь танай гэрийн цагаан төхөөрөмжид хүрээд таны утсанд дуудлага ирнэ. 

 

Та яагаад Хонгконг зэрэг улсаар дамжиж байгааг гайхаж байна уу?

Монголдоо ашиглаж буй интернэт сүлжээг бид гадны улсуудаас худалдан авч дамжуулан ашигладаг. Бид интернэт сүлжээнд холбогдохын тулд Монгол улсад хамгийн ойр дата төв рүү холбогддог байх нь. Энэ холболтыг хийхийн тул бид тухайн дамжин өнгөрөх улсаас шилэн кабель бүхий холболт түрээсэлж, гадны дата төвөөс урсгал худалдан авч ашигладаг.

Тиймээс тухайн интернэт дамжуулж буй шилэн кабель ямар зам туулдаг гэдгээс хамаарч  бидний хийсэн video саll ч тэрхүү замыг туулан, кабелиар дамжиж бидэнд ирдэг.

Яг л Улаанбаатар хотоос Сөүл рүү очихын тулд Бээжингээр дамжин нисдэгтэй адилхан юм.

Интернэт хэрэглээний талаар, түүнийг юунд ашиглаж байгаа талаар зарим тоо баримтуудтай танилцъя.

Монголын интернэт идэвхтэй хэрэглэгчдийн тоо болон бусад мэдээлэл, 2019 оны байдлаар

Дэлхий даяар хамгийн их ашиглагддаг сошиал сувгууд, 2020 оны 7-р сарын байдлаар

Интернэт хэрэглэгчдийн танин мэдэхүйд зориулсан "Юнивишн ХӨТӨЧ" хөтөлбөрийн хүрээнд дараах нийтлэлийг бэлтгэн хүргэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.