Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Sofy брэнд “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан өдөрлөгүүдийг дэмжин ажиллалаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 28
Сурталчилгаа

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын өдөр” болгон тунхаглаж дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа билээ.

Энэ жил Таван Богд Интернэйшнл ХХК нь Sofy брэндээрээ охидын эмэгтэйчүүдийг хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Ээж охидын өдөрлөг” болон Фламинго төвөөс зохион байгуулсан “Ээж охидын болзоо” өдөрлөгийг дэмжин ажиллалаа.

“Хамтдаа хамгаалъя - Ээж охидын өдөрлөг” -ийг  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Ээж дэлхий” цахим нэгдэл, Ээж төв хамтран зохион байгуулсан ба Sofy брэнд тус өдөрлөгийг дэмжин, нийт 107 ээж 142 охидод бүтээгдэхүүний дээж гарын бэлгээ бэлэглэсэн юм.

Энэ өдөрлөгөөр ХСҮТөвийн эмч, АУД Клиникийн профессор Б.Болормаа “Эрүүл ээж, эрүүл гэр бүл” сэдвээр, Хүүхэд охидын тэргүүлэх зэргийн эмч Ч.Нямгэрэл “Сарын тэмдэг, охидын эрүүл мэндийн тухай”, Innovstyle-ийн үүсгэн байгуулагч О.Энэрэл “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр, МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл зүйч Х.Сайнсанаа “Өсвөр настнуудын онцлог ба тэдэнтэй харилцах аргууд” –н талаар, ГБХЗХГ-н мэргэжилтэн, сэтгэл судлалын ухааны докторант Л. Бадамцэцэг “Хүчирхийлэл гэж юу вэ? Хэрхэн тэмцэх вэ?” сэдвээр, ГБХЗХГ, ССМТ- ийн ажилтан Г. Ариунчимэг “Охидын аминчхан шивнээ” , ГБХЗХГ – ын мэргэжилтэн М. Отгонгэрэл “Цахим орчин – охидын хэрэглээ” сэдвүүдээр тус тус сургалт орж үр дүнтэй мэдлэг мэдээлэл олгосон юм.

Мөн энэ өдөр Фламинго төвөөс зохион байгуулсан “Ээж охидын болзоо” өдөрлөгийг Sofy брэнд нь мөн дэмжин ажиллаж 300 гаруй өсвөр насны охид ээж нарт бүтээгдэхүүний дээж гарын бэлгээ бэлэглэсэн юм. Тус өдөрлөгөөр   Синдерела төв- арьс арчилгааны оношилгоо зөвлөгөө , Хатун төв- хувь хүний хөгжил, охидын зөвлөгөө, Ла сантэ төв Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө сургалт хийж амжилттай болж өндөрлөлөө.

Sofy брэнд нь цаашид ч охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон үйл ажиллагаануудыг дэмжин хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.