Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд манлайлан ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгоно

ikon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN

Засгийн газрын байранд

08:00 цагт Засгийн газар хуралдана. 

НҮБ-ын байранд

09:00 цагт “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын оролцогч талуудын үндэсний хоёрдугаар форум” болно

Монголбанканд

10:00 цагт "Ятгах тусам нягтал-2" аяны нээлт болно.

Монголын Хүүхдийн ордонд

10:00 цагт “Манай хороо-Миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол болно.

Дүрслэх урлагийн музейд

10:30 цагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул уран бүтээлч Д.Амараа “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

“Скай ресорт”-д

11:00 цагт Монголын аялал жуулчлалын холбооноос "COVID ба COVID-ын дараах үеийн аялал жуулчлалын чиг хандлага" уулзалт зохион байгуулна. 

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Монголбанкны байранд

11:00 цагт Монголбанкны сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурал болно. 

МҮЭХ-нд 

11:30 цагт "Хөдөлмөрийн хүний төлөө" шагнал гардуулах ёслол болно. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвд

11:30 цагт “COVID-19” цар тахлаас сэргийлэхэд манлайлан ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгоно. 

Төрийн ордны их танхимын 2 давхарт 

12:00 цагт E-Mongolia мэдээллийн хэсэгт Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнд 

12:00 цагт “Монголын хуульчдын холбооноос Монполиметын нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгч хүсэж өргөдөл өгнө.

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” арт галерейд 

14:30 цагт Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан “Миний мэдэх Солонгос орон”  гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.