Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын хүрээллээс нь Covid-19 халдвар илэрсний дараа ОХУ-ын гадаад хэргийн сайд гадаад айлчлалаа цуцалжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ойрын хүрээллийн хүмүүс дотроос нь коронавирусийн халдвар илэрсний дараа Балканы хойгийн орнуудад хийж буй айлчлалаа цуцалж, Москва руу буцжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам 70 настай дипломатчийн бие сайн байгаа ч урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлагдсаныг өчигдөр мэдээлсэн байна.

Лавров өнөөдөр Босни Герцеговина улсад, маргааш Серби улсад айлчлах төлөвлөгөөтэй байжээ.

Даваа гарагт тэр Грекийн нийслэл Афин хотод тус улсын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд зэрэг албаны хүмүүстэй уулзсаныхаа дараа Москва руу буцсан байна.

Орос улс нь коронавирусийн халдварын хамгийн олон тохиолдолтой дэлхийн дөрөв дэхь улс болоод байгаа. Тус улсад одоогоор халдварын 1.5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 26,000 хүн нас бараад байна.

Сүүлийн өдрүүдэд Орос улсад цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж, энэ долоо хоногоос эхлэн хорио цээрийн дэглэмээ чангатгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: ТАСС, Reuters