Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хайлшин обуд уу? Төмөр обуд уу?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 28
Сурталчилгаа

2018 онд мотоциклтой холбоотой 552 осол бүртгэгдэж, ослын улмаас 116 хүн нас барж, 265 хүн гэмтсэн харамсалтай тоо бий. Нийт ослын 84.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүний тоо өмнөх онтой нь харьцуулахад 2.1 дахин өссөн байна. Өнгөрсөн онд буюу 2019 онд улсын хэмжээнд мотоцикль унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 хүний амь нас хохирч, 273 хүн гэмтсэн байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба (http://transportation.police.gov.mn/)

Үүнээс хэд нь обуднаас үүдэн осолд орсон гэдгийг гаргасан тодорхой судалгаа байхгүй ч обуд хагарсанаас үүдэн осолд орсон тухай олон жишээг яриж болно.

Обуд нь хайлшаар цутгаж хийсэн хайлшин, нарийн төмрөөр холбож хийсэн төмөр гэсэн  хоёр төрөл байдаг ба энэ хоёр төрөл нь өөр өөрийн давуу болон сул талтай.

 

Хайлшин обуд

Энэ төрлийн обудыг ихэвчлэн засмал зам дээр явах мотоциклд тавьдаг. Хатуу материалаар хийсэн байдаг учраас ганхаж хэвээ алддаггүй хурдтай явах, эргэх зэрэгт илүү тогтвортой байдаг. Мөн үйлдвэрлэх зардлын хувьд хямд. Сул тал нь хад чулуутай  бартаат замаар явахад хагарснаас үүдэн ноцтой ослын шалтгаан болох аюултай энэ нь цаашлаад хүний амь насанд хүрэх магадлалтай байдаг. Тиймээс бартаат буюу хөдөө орон нутгийн замд зорчиж буй мотоциклуудад энэ төрлийн обудыг тавьдаггүй. Мөн энэ төрлийн обуд нэг л гэмтсэн бол бүхлээр нь солихоос өөр арга байдаггүй.

 

Хигээстэй буюу төмөр обуд

Энэ төрлийн обуд нь ихэвчлэн бартаат замын мотоциклд тавьдаг. Давуу тал нь хад чулуу мөргөх, харайж үсрэх зэрэгт хагардаггүй, энэ нь ноцтой ослоос сэргийлж чаддаг. Мөн хигээстэй обуд нь уян байдаг тул доргилтын эрчийг тодорхой хэмжээгээр саармагжуулдаг нь  жолоочид ирэх доргилтыг багасгадаг. Үүнээс гадна хигээс төмрийг нэг нэгээр солих, чангалах зэргээр засварлах боломжтой байдаг нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Сул тал нь обудны хигээс нь суларч сэнсэрдэг. Мөн үйлдвэрлэлийн зардал өндөр байдаг.

 

Аль обудыг сонгох вэ?

Уул хад ихтэй хөдөө орон нутгийн замд хэдийгээр хигээстэй обуд сэнсэрдэг сул талтай ч, хагарч осол аваар гаргах эрсдэлтэй хайлшин обуднаас илүү хигээстэй обудыг сонгох хэрэгтэй гэж зөвлөж байна. Эцэст нь хэлэхэд амь нас, аюулгүй байдлаас илүү зүйл байхгүй биз ээ.

Номин моторс компани нь уул хад ихтэй, хөдөө орон нутгийн бартаат замд тохиромжтой төмөр обуд бүхий WONDERER SK150-5 загварын мотоциклыг санал болгож байна.

Хуудас: https://www.facebook.com/AutoPartsnTools

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.