Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Асашёорюү Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөс чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Асашёорюү Д.Дагвадорж Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчийн албан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд захирамж гарган түүнийг өөрийн бие төлөөлөгчөөр томилж байсан юм. Ингэхдээ Д.Дагвадоржийг

  • Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар
  • Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор
  • Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн
  • Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирсэн гэдгийг онцолж байв.