2020/11/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.94₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-19°
21:00
S20
-9°
22:00
S20
-9°
23:00
S20
-10°
00:00
S20
-10°
01:00
S20
-10°
02:00
S20
-10°
03:00
S20
-11°
04:00
S20
-11°
05:00
S20
-11°
06:00
S20
-11°
07:00
S20
-12°
08:00
S20
-12°

"Хөнгөлөлттэй эм авдаг хүмүүсийн дийлэнх цахимд орох нь битгий хэл ухаалаг утас ч авч чадахгүй иргэд байгаа шүү"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгаалал болон Эрүүл мэндийн сайд нар гишүүдийн асуултад хариулав. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: 4,400 хүний алдар цолны асуудлыг тухайн яамд өөрсдөө хариуцна. 
Алдар цолтой 4,400 хүний тэтгэмжид 6.4 тэрбум төгрөг салбар салбарын сайдын багцдаа ороод явж байгаа.

 
mpa.mn

Хүнсний талоныг хуучирсан үнэлгээгээр авч үзээд байгаа учраас төдийлөн оновчтой биш, авах ёстой хүмүүс нь авч чадахгүй байгаагийн гол шалтгаан юм. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, мэдээллээ түргэн шуурхай солилцдог болж, ehalamj.mn системийг нэврүүлснээр халамжийн чанарт анхаарах боломжтой болно. 

Дээрээс нь олон төрлийн халамжийн бодлого дотор давхардуулан олгоод байгаа халамжийн хөтөлбөрүүд байгаа. Гэхдээ манай яамны зүгээс хөнгөн хуумгай өөрчлөлт оруулахгүйгээр судалгаатай, олон улсын байгууллагуудын дүгнэлт дээр үндэслэн 72 төрлийн халамжийг цэгцлэх бодлогоо оруулж ирнэ. Ирэх оноос ehalamj.mn системийг нэвтрүүлснээр авах ёсгүй хүмүүсээ халж, авах ёстойд нь зөв оновчтой олгож эхэлнэ. 

Энэ онд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах 40 мянган суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвт тусгасан. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 2020 онд Эрүүл мэндийн даатгалын санд 506.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж тооцсон. Одоогийн байдлаар 57 тэрбумаар тасраад явж байгаа. Энэ оныг дуустал 78 тэрбумаар тасрах болох уу гэсэн төсөөлөлтэй байгаа. Ирэх оны хувьд мөн ижил хэмжээтэй орлого тасалдах болов уу. 

mpa.mn

Ирэх оны эрүүл мэндийн салбарын санхүүжилт дээр Эрүүл мэндийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 287 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь ирэх онд вакцинжуулалтын зардал ЭМД-ын сангаас гарах болсонтой холбоотой. Мөн Эрүүл мэндийн даатгалын тусламжийн хүрээг нэмэгдүүлэхэд зарцуулагдана. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад эрхийн бичиг олгоод ирэх оны тавдугаар сард мөнгөжүүлэх хууль гарсан. Үүнийг яаж хэрэгжүүлэх гэж байна вэ? 

Гэрэл зургийг Mpa.mn

Хоёрдугаарт, хөнгөлөлттэй эмийг цахимаар олгоно гэж байгааг дэмжиж байгаа. Гэхдээ хөнгөлөлттэй эм авдаг хүмүүсийн дийлэнх цахимд орох нь битгий хэл ухаалаг утас ч авч чадахгүй иргэд байгаа. Бүгдийг цахим болгоно гээд байгаа нь хэтэрхий өрөөсгөл шүү. Ний нуугүй хэлэхэд амьдрал бол амьдрал шүү залуус минь. Цахим гээд бүгдийг самраад хаячих вий. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгоод тэр нь ирэх оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжинө гэдэг нь өөрөө Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудал. Төсөвт ч тодорхой орсон байгаа. Сангийн яамныхан энэ дээр илүү тодорхой хариулах байх. 

Цахим дээр бид үнэлгээ хийснээр цаастай ажилладаг ачаалал нь буурах учраас эмзэг бүлгийн иргэдтэй тулж ажиллах, илүү сайн гүйцэтгэлтэй болно гэж үзэж байгаа. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Салхитын мөнгөний орд дээр “Эрдэнэс Монгол” гэдэг компани бонд гаргасан. Сангийн яам энд оролцоогүй. Мэдээлэл ч байхгүй байна. Бонд гаргасан компани мөнгөжүүлэх асуудлыг хариуцах ёстой. 

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Яагаад Сангийн яам мэдэхгүй гэж. Яам Засгийн газрын байр суурь нэг байх ёстой. Та судалж байгаад хариулт өгөөрэй. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Би мэдэхгүй гэж хэлээгүй. Үүнтэй холбоотой мөнгө төсөв дээр суулгаагүй. “Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс силвер” бонд гаргасан. Тэр компаниуд төрийн өмчит компани боловч Сангийн яамны харьяа биш. Тиймээс төсвийн харилцаа үүсэхгүй байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Сангийн яам Эрүүл мэндийн даатгалын сангийн хооронд 200 тэрбум төгрөгийн тооцооны зөрүү байгаа гээд байдаг. Улсын төсвөөс ЭМД-ын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянгаар төлөх ёстойг өнгөрсөн жилийнхээр төлсөн учраас зөрүү гараад байгаа. Энэ тооцоо нийлсэн үү. Энэ мөнгийг Сангийн яам хэзээ ЭМД-ын санд нөхөж төлөх вэ. 2021 онд эрүүл мэндийн үйлчилгээнд дэвшил гарах жил гэж тооцож байгаа. Тэр ачааны хүндийг ЭМД-ын сан үүрэх ёстой учраас сангийн мөнгийг дутаамааргүй байгаа юм. 

 
mpa.mn

Хоёрдугаарт,  ЭМД-ын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлд зарлага талд нь бусад гэдэг дээр 160 тэрбум 480 сая төгрөг тавьсан байгаа. Танилцуулгаас нь харахад тоног төхөөрөмж, оношлогоо шинжилгээний аппарат авах юм байна. Гарцаагүй юм авч болно. Сангийн хуулиар тоног төхөөрөмж авахыг зөвшөөрдөг юм уу. Хөрөнгө оруулалтын хуулиар зохицуулах ёстой юм биш үү. 

Гуравдугаарт, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг засах биш бүр шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ эмнэлгийг засахад хөрөнгө мөнгө суулгасан уу гэж Сангийн яамныханаас асууя. 

Мөн 2021 онд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах, тэндээ хүнээ эмчилдэг тал дээр ямар ажил төлөвлөж байна вэ. 

Сангийн яам н.Санжаадорж: 200 гаруй тэрбум төгрөгийн өглөг авлагын тооцоо хаана ч байхгүй. 

Хоёрдугаарт, ЭМД-ын сан дээр 160 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж гэж тавьсан байгаа. Өнөөдөр тарифыг нэг түвшинд болгочихоор улсын эмнэлгүүдийн нөхцөл байдал хүндэрнэ. Яагаад гэвэл хувийн эмэнэлгүүд тоног төхөөрөмж, үйлчилгээ сайтай. Нэг удаад аймаг, дүүргийн эмнэлгүүдэд голлон анхаарах нь зүйтэй гэж үзээд энэ мөнгийг тавьсан. Холбогдох хуулийг хуульчдаар үзүүлсэн. Даатгалын байгууллагас хэрэгжүүлж буй арга хэмжээ учраас болно гэсэн. Энэ бол нэг удаагийн зарчмаар хэрэгжих арга хэмжээ учраас хуулийг оролдохгүйгээр шийдсэн. Дахиж ийм төрлийн арга хэмжээ гарахгүй. ҮАГ-аас ЭМЯ-н дээр зардлыг нь тавьчихвал маргаангүй болно гэдэг. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Өрхийн эрүүд мэндийн төвд үзүүлж болох тусламж үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжилдэг болъё гэж байгаа. Өнөөдрийн байдлаар дөрвөн төрлийн багцаар өрхийн эмнэлгүүдийг санхүүжүүлж байгаа. Цаашдаа энэ арга хэмжээг өргөжүүлнэ. 

Өрхийн эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгоно. Одоо ихэнх нь нөхөрлөлийн хэлбэрээр явж байгаа. Энэ нь зөв боловч дарга нь гэж нэг хүн өөрийн танил талаараа нөхөрлөл байгуулчихдаг. Яг тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч нар нь нөхөрлөлд хамаардаггүй. Санхүүжилтийг нь хэчнээн нэмэгдүүлсэн ч эмч, сувилагчийн цалин нэмэгддэггүй учраас боловсон хүчний тогтвор суурьшил муу байдаг. Тиймээс өрхийн эмнэлгийн статусыг илүү нарийвчлан авч үзнэ. 

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн тухайд эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг баригдаад ирэх сард ажиглалтад орох гэж байна. Түүний дараа Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийг барих ажил эхэлнэ. Түүний дараа Сүхбаатар болон бусад дүүргүүдэд шаардлагатай эмнэлгийн асуудлыг шийднэ. 

x