Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр 11 дүгээр сарын 1-нээс ажлаа өгөхөөр болсон"

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц ажлаа өгсөн гэх мэдээлэл зарим хэвлэлээр нийтлэгдсэн.

Энэ талаар бид МҮОНРТ-ийн дэд захиралаас тодруулахад "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон. 11 дүгээр сарын нэгнээс ажлаа албан ёсоор хүлээлгэн өгнө. Миний хувьд  хуулиараа МҮОНРТ-ийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр 11 дүгээр сарын нэгнээс ажиллана " гэлээ. 

Харин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах "Үйлдвэрчний эвлэл болон хамт олны зөвлөлөөс тавьсан шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Л.Нинжжамц үйлдвэрчний зөвлөл хамт олны зүгээс тавьж байгаа шаардлагыг хүлээж аваад МҮОНРТ-ийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрх ашгийг дээдлэх үүднээс өөрийн хүсэлтээ гаргасан.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс чөлөөлөх шийдвэр гаргалаа.

 Үндэсний зөвлөл бол УИХ-д тайлагнадаг байгууллага. Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулсан ажлын хэсэг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг шалгаад хуулиар хэрэгжүүлэх чиг үүргээ хангалттай сайн хэрэгжүүлж байна гэж үзсэн.

Бид энэ хүрээнд байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүйгээр ажилладаг. МҮОНРТ-ийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна" гэв. 

Бид өчигдөр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцтай холбогдоход "Би ажлаа хийгээд сууж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.