2020/11/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.94₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-19°
20:00
S20
-9°
21:00
S20
-9°
22:00
S20
-9°
23:00
S20
-10°
00:00
S20
-10°
01:00
S20
-10°
02:00
S20
-10°
03:00
S20
-11°
04:00
S20
-11°
05:00
S20
-11°
06:00
S20
-11°
07:00
S20
-12°

Мөнгийг олох хэцүү ч зарцуулах нь түүнээс ч илүү хэцүү...

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг

“Надад ямар хурааж хуримтлуулаад байх их мөнгө байгаа биш” гэж хуримтлалын талаар яриа өрнөхөд ихэнх хүн хэлдэг.

500,000 төгрөгийн цалинтай мөртлөө цалингаасаа тогтмол 5,000 төгрөг хадгалдаг нэгэн байхад, хоёр сая төгрөгийн цалин авчихаад хуримтлал үүсгэж чадахгүй өдөр тутмын хэрэглээндээ зарцуулаад дуусгадаг нэгэн ч бий. Энэ хоёр хүний амьдралд өнөөдөр өөрчлөлт байхгүй юм шиг харагдаж болох ч хэдэн жил өнгөрөхөд том ялгаа бий болох нь гарцаагүй юм.

Үнэн хэрэгтээ ирээдүйгээ харж чаддаг ухаалаг зарцуулагчийн хувьд хуримтлал бий болгоход мөнгөнийх нь хэмжээ их, бага байх нь огтоос  чухал биш. Өөрөөр хэлбэл таны хэдэн төгрөгийн орлоготой байх нь хуримтлалтай болоход саад болохгүй.

Харин ганц саад болж байгаа зүйл нь “Хадгалах мөнгөтэй хүн л хуримтлал үүсгэдэг” гэсэн сэтгэлгээний хандлага.

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа нь үндэсний хуримтлалын түвшингээрээ тодорхойлогддог гэдэг.  

Тэр утгаар Голомт банкны зүгээс урт хугацаанд эх орныхоо эдийн засгийн дархлааг нэмэгдүүлж, иргэдийг ирээдүйдээ итгэлтэй алхахад нь туслах зорилгыг өвөртлөн “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд таван жилийг ардаа үджээ.

Энэ хугацаанд 200 мянга гаруй хүн Үндэсний хуримтлалын хөтөлбөрт хамрагдсан байна. Эдгээр хүмүүс бол мөнгөө ухаалаг зарцуулагчид мөнөөс мөн.  

Үндэсний хуримтлалын хөтөлбөр нь та 12 сарын турш сар бүр тодорхой дүнгээр орлогоо тасралтгүй хийж чадсан тохиолдолд хамгийн өндөр хүүний урамшууллыг олгодог онцлогтой.  

Түүнчлэн дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж хэрэглэгчид илүү хялбар, түргэн шуурхай, найдвартай зүйлийг хүсэн тэмүүлдэг болсон энэ цаг үед Голомт банкны зүгээс танд  салбар дээр очих шаардлагагүйгээр хуримтлалын данс нээлгэх боломжийг олгож  буй билээ. Ингэж данс нээлгэхэд та заавал Голомт банкны харилцагч байх ч шаардлагагүй юм.

Зүгээр л хуримтлагч нэгэн болох боломжийг л олгож байна. Хэрвээ та хуримтлалын дансаа нээлгэж амжаагүй бол www.hurimtlal.mn -ээр орж нээлгээрэй.

Нэмж дуулгахад, дэлхийн хуримтлалын өдөр хэдхэн хоногийн дараа буюу жил бүрийн аравдугаар сарын 31-нд тохионо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x