Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагам: Манай улсад томуугийн вакцины дараах ямар нэг ноцтой урвал, хүндрэл бүртгэгдээгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN

Манай улсад томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст ноцтой урвал хүндрэл илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2346226448857373

Тэрбээр “Улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн идэвхтэй тандалтыг хийхэд ноцтой хүнд урвал хүндрэл бүртгэгдээгүй. Хэсэг газрын урвал буюу вакцин хийлгэсэн хүмүүсийн 5-15 хувьд нь илэрдэг урвал л бүртгэгдсэн байна.

Тодруулбал, вакцинжуулалтад хамрагдсан нийт 442,000 хүний гуравт нь хэсэг газрын урвал буюу тарьсан газарт нь улайж, хавдаж, хөндүүрлэх урвал илэрсэн бол хоёр хүн вакцин хийлгэснийхээ дараа халуурсан гэх мэдээллийг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл манай улсад вакцины зааварт тусгагдсан илрэх ёстой урвалын түвшингөөс ч бага хэмжээгээр мэдээлэгдсэн байна. 

Тиймээс сошиалаар явж буй “Хүн амын дунд вакцин хийлгэсний дараа урвал хүндрэл илэрч байна” гэх мэдээлэл ташаа ойлголт бөгөөд манай улсад вакцинаас болсон ямар нэг ноцтой урвал гараагүй" гэсэн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.