Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Байден нарын сүүлчийн халз мэтгэлцээний онцлох эшлэлүүд

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Жо Байден нарын сүүлчийн халз мэтгэлцээн Теннеси мужийн Нэшвил хотод болж өнгөрлөө.

Сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох юм. Өмнөх халз мэтгэлцээнээс сургамж авсан зохион байгуулагчид энэ удаа микрофоныг хаах боломжоор хангаж, нэр дэвшигчдийг шилэн хаалтаар тусгаарлажээ. 

Халз мэтгэлцээн энэ удаа коронавирусийн цар тахлын сэдвийг голлон хөндсөн байна. Тэдний хэлсэн үгнүүдээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Covid-19

Трамп: “Бид цар тахалтай ширүүн тэмцэл явуулсны үр дүнд оргил үеийг нь ардаа орхиод байна”

“Би өөрөө халдвар аваад ихийг ойлгосон. Бид одоо улс орноо зогсоох биш, сэргээх ёстой”

 

Байден: “Хэрвээ та бусдыг сонсдоггүй юм бол өнөөдөр миний үгийг сонс. Ийм олон хүний амь насны төлөө хариуцлага хүлээх ёстой хэн ч байсан АНУ-ын ерөнхийлөгчийн суудалд үлдэх ёсгүй”

“Энэ хүн өмнө нь улаан өндөгний баярын үеэр цар тахал төгсгөл болно гэж амлаж байсан. Дараа нь битгий санаа зов, зун гэхэд дуусна гэж байв. Харин одоо бид ямар ч тодорхой төлөвлөгөөгүйгээр харанхуй өвлийг угтах гэж байна”

 

Трамп: “Харанхуй өвөл болох ч юм уу, үгүй ч юм уу би хэлж мэдэхгүй. Бид улс орныхоо эдийн засгийг сэргээж байна. Бид одоо энэ өвчнөөс суралцаж, сайн мэддэг болсон”

 

Байден: “Бид вирустэй зэрэгцэн амьдрахад суралцаж байна гэж энэ хүн ярьдаг. Үнэндээ хүмүүс вирусийн халдвар авбал амиа алддагийг л ойлгодог болсон”

 

Трамп: “Би бүх хариуцлагыг хүлээнэ. Харин тахал дэгдсэнд би буруугүй. Жо ч бас буруугүй. Үүнд Хятад улс буруутай”

 

Гадаад бодлого

Байден: “Энэ хүн Умард Солонгосыг хууль ёсны болгож, хүлээн зөвшөөрсөн. Тэр алуурчныг (Ким Жон Ун) өөрийн сайн найзаа гэж ярьдаг. АНУ-ын газар нутагт цөмийн цохилт өгөх чадвартай болсон Умард Солонгостой харилцаа тогтоох нь бидэнд ашигтай гэж ярьдаг хүн”

 

Трамп: “Умард Солонгостой бид дайн хийгээгүй байна. Тун сайн харилцаатай байгаа”

 

Байден: “Европыг эзлэхээс нь өмнө бид Хитлертэй ч сайн харилцаатай байсан юм шүү”

“Ким Жон Ун ерөнхийлөгч Обама нарын хооронд уулзалт болоогүй шалтгаан нь ерөнхийлөгч Обама Умард Солонгосын дэглэмийг хүлээн зөвшөөрөхгүй, цөмийн зэвсгээсээ ангижрахыг байнга шаардаж, эдийн засгийн хүчтэй хориг тавьж байсантай холбоотой”

 

Эх сурвалж: Reuters