Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын шинэ даргыг сонгох НИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:54 2020/10/23

"Хариуцлага алдсан нэг ч хүнтэй эвлэрэхгүй"

НИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхийг өмнө нэр дэвшигчээс төлөөлөгчид асуулт асуулаа.
 
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан "Ж.Батбаясгалан хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр хоёр удаа ажиллаж байсан. Улаанбаатар хотын Аз жаргалын индекс 92 хувь байна гэдэг дээр байр сууриа илэрхийлээч" гэлээ.
 
НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан "Нийслэлчүүдийнхээ итгэлийг хүлээсэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ард түмний өгсөн үнэлгээг та бүхэн харж байгаа болов уу. Бид агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулж чадсан. Хууль бусаар олгогдсон олон газрыг иргэдэд хүлээлгэн өгсөн. Бүх асуудлыг шийднэ гэдэг хэцүү. Би дүн тавихаас илүү иргэдийн өгсөн дүнг хэлэлцэж баталгаажуулсан" гэв.
 
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Ж.Батбаясгалан та Улаанбаатар хотын хамгийн өндөр хариуцлагатай албыг хаших гэж байна. Ирэх дөрвөн жилийг хариуцлагагүй нөхдүүдтэйгээ удирдах юм биш биздээ. Та бүхэн Улаанбаатар хотыг 92 хувийн аз жаргалтай байна гэж дүгнэсэн. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Хариуцлагагүй ажиллаж байгаа нөхөдтэй ямар хариуцлага тооцох юм бэ" гэлээ.
 
НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан "Хариуцлага алдсан хүмүүсийн цалингийн хувийг тодорхой хэмжээнд бууруулсан. Хариуцлага алдсан нэг ч хүнтэй эвлэрэхгүй. Энэ удаад сонгогдсон 45 төлөөлөгч миний энэ байр суурьтай нэг байна гэдэгт итгэж байна" гэсэн тайлбарыг өглөө.

11:53 2020/10/23

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. 

Хуулиараа хуралдааныг НИТХ-ын хамгийн ахмад төлөөлөгч болох Р.Дагва даргалж байна. Тэрбээр "НИТХ-ын 8 дахь удаагийн хурлын 45 төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчдийн ирц 100 хувь байна. Эхний ээлжинд төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ" гэлээ. 

НИТХ-ын төлөөлөгчдийн 17.8 хувь нь эмэгтэй. 13 төлөөлөгч НИТХ-д анх удаа сонгогдсон бөгөөд хамгийн залуу нь 33 настай бол ахмад нь 54 настай төлөөлөгч байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Өнөөдрийн хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, Хурлын даргыг сонгох тухай, Тэргүүлэгчдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэх юм. 