Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Японы олимпын хороо эмэгтэй тамирчдын зургийг сэксийн объект болгон ашиглах явдалтай тэмцэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Үндэсний Олимпын Хороо эмэгтэй тамирчдын гэрэл зургийг сэксийн объект болгон ашиглах явдлаас хамгаалах арга хэмжээг авахаар болжээ.

Уг арга хэмжээ нь ирэх онд болох Токиогийн Зуны Олимпын наадмын үеэр тамирчдыг бэлгийн дарамтаас хамгаалах цогц төлөвлөгөөний нэг хэсэг болох гэнэ.

Тэмцээний үеэр хөх, өгзөг зэрэг биеийн хэсгийнх нь зургийг онцлон буулгаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээгээр тараах явдал гарч байгааг талаар Японы Тамирчдын Холбоонд хэсэг эмэгтэй тамирчид гомдол гаргажээ.

Тиймээс олимпын наадмаас өмнө тамирчдыг хамгаалах хууль гаргаж, хууль зөрчсөн этгээдүүдэд өндөр торгууль оноодог болох яаралтай хэрэгцээ байгааг Японы Тамирчдын Холбооны хууль эрхзүйн хорооны гишүүн Ёжи Күдо ярьжээ.

“Сошиал орчинд хүний хувийн мэдээлэлд халдах асуудал ноцтой хэмжээнд яригдаж буй энэ үед бидэнд хатуу хууль хэрэгтэй байна. Токио 2020 наадамд оролцохоор ирсэн тамирчид хохирогч болох боломжтой тул энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой” гэж тэр ярьж байна.

Ихэвчлэн хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчид ийм төрлийн халдлагын гол хохирогчид болдог. Тэдний үсэрч харайх, гараанаас гарах үеийн агшин камерны дуранд хамгийн их өртдөг байна.

 

Эх сурвалж: Kyodo News