Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай онгоц Бээжин рүү нислэг үйлдээгүй, таван зорчигчоос коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл"

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр "Монголиан Эйрлайнс" компанийн Хөх хот руу хийсэн OM223 дугаартай нислэгээр ирсэн таван хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл Хятадын зарим цахим хуудсанд гарчээ.

Энэ талаар ЭМЯ-ны ХМОНХХ-ээс тодруулахад "Москвагаас Хөх хот руу транзит нислэг үйлдсэнийг хүмүүс буруу ойлгоод байна. Тухайн онгоц Монголд цэнэглээд хөөрсөн. Түүнээс хүн бууж үлдсэн ч юм уу тийм зүйл болоогүй. Манай улс Бээжин рүү нислэг үйлдээгүй.  Манай онгоц аравдугаар сарын 15-нд Хөх хотоос Бээжин рүү нисээд тэр оройдоо Улаанбаатарт ирсэн гэдэг нь худлаа. Таван зорчигчоос коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл" гэсэн тайлбарыг өглөө.

МИАТ-ийн эх сурвалж "Москвагаас Хөх хот руу хүрэх транзит нислэг манайхаар дайран өнгөрсөн. Энэ талаар албаны мэдээг бид удахгүй гаргана" гэв.