Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Hummer автомашин нь хавч шиг хөндлөн чиглэлд явдаг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын General Motors компани өчигдөр шинэчилсэн Hummer брэндийн автомашиныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацсан билээ.

Автомашины загвар зохион бүтээгчид арслан барс, аварга загас, үлэг гүрвэл, харцага шонхор зэрэг ан амьтдын хэлбэр, хөдөлгөөнөөс санаа авснаа ярьдаг.

Харин хавчны хөдөлгөөнийг дуурайлгасан автомашины тухай ярьж байгаагүй байх. Тэгвэл цахилгаан хөдөлгүүртэй шинэ Hummer нь CrabWalk буюу “хавчны явдал” гэгддэг жолоодлогын шинэ горимтой болжээ.

Энэ горимд ажиллахдаа Hummer нь дөрвөн дугуйгаа зэрэг 10 градус хүртэл өнцгөөр эргүүлж, хөндлөн чиглэлд явах юм.

CrabWalk горимыг бартаат замд, зай багатай зогсоолд байрлуулахад ашиглаж болохоос гадна эгнээ солихдоо ашиглавал илүү тогтвортой байх ажээ.

Эх сурвалж: CNET