Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

FACT CHECK: 35-аас дээш настай иргэдэд ипотекийн 6%-ийн хүүтэй зээл олгохгүй -ХУДАЛ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
эх сурвалж: Factcheck.mn

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 35-аас дээш насныханд олгохгүй байх тухай асуудал иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд байгаа билээ. 

Иймд уг мэдээлэлд Fact Check хийж, бодит үнэн эсэхийг нь нягталсан байна. 



Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 35-аас дээш насныханд олгохгүй байх талаар Парламент суваг телевизийн аравдугаар сарын 19-ний мэдээний хөтөлбөрт дурджээ.

https://www.facebook.com/100028866605635/videos/450285429277007/?t=1

Энэхүү мэдээгээр зээл хүсэгчид тавих шаардлага дунд зээлийн гэрээ дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх гэж тусгасныг дурдаад энэ нь зээлдэгч 35-аас дээшгүй настай байна хэмээн мэдээлжээ.

 
эх сурвалж: factcheck

Энэхүү мэдээг нягталж шалгахад худал гэдэг нь тогтоогдсон бөгөөд зээлтэй холбоотой журамд зээл авах насны хязгаарыг тусгаагүй байгааг дараах бичгийн эх сурвалжуудад дурдсан байна. 

2016 оны аравдугаар сарын 25-ны өдөр баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д зээлдэгчид тавих шаардлагын доод насны хязгаарыг 18 гэж заасан бөгөөд дээд хязгаарыг тогтоогоогүй. Тодруулбал, дараах шаардлагыг хангасан байна гэжээ. Үүнд: 
 
эх сурвалж: factcheck

 

Мөн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр баталсан зургаан хувийн зээл олгохтой холбоотойгоор журамд оруулсан өөрчлөлтөд ч мөн л зээлдэгчийн насны хязгаарыг тогтоогоогүй байна.

 

 
эх сурвалж: factcheck
Ипотекийн зээлийн журамд тусгаснаар зээлийг 360 сар буюу 30 жил хүртэл хугацаатайгаар олгож байгаа. Тиймээс хэрэв тухайн иргэн 35 ба түүнээс дээш настай бол 65 хүртэл үлдсэн жилийнхээ хэмжээгээр зээлээ авах эрх нь нээлттэй болохыг Монголбанкнаас тайлбарлаж байна. Тухайлбал, 40 настай иргэн ипотекийн зээлийг дээд тал нь 25 жилээр авах боломжтой бол 50 настай иргэн 15 жилийн хугацаатайгаар авч болно. 

Иймд ипотекийн зургаан хувийн зээлийг 35-аас дээш насныхан авах боломжгүй гэдэг нь иргэдийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл юм. 

Ц.Тамир (MCIR)

 
эх сурвалж: factcheck