Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Чуулганы хуралдааныг 10 цагаас эхлүүлж, дэг зөрчсөн гишүүнийг хуралдааны танхимаас гаргадаг болох өөрчлөлтийг гишүүд дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:55 2020/10/22

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=340044523965108

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

10:53 2020/10/22

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 53.4 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдааныг 10 цагаас эхлүүлж, дэг зөрчсөн гишүүнийг хуралдааны танхимаас гаргадаг болох, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасах зохицуулалтыг гишүүдийн олонх дэмжив. 

10:37 2020/10/22

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 62 болчихоод 11-хэн хүнийг дураар нь байлгачихаач дээ эрх баригчид минь. Арван хэдхэн амьтнаас юунаас нь айх вэ дээ. Янз бүрийн юм хэлээ л биз, асуугаа л биз. Ямар хувийнхаа юмыг яриад байгаа биш. 

Юм асуух гэхээр микрофоныг нь таслаад, хөөж гаргаад байж болохгүй. Энэ дээр та нар 62 шиг царай гаргаач. Уужимхан байя Монголын төр. Хааж боогоод байгаа янз бүрийн юмаа болиулчих. Өмнө нь 10 цагт цуглардаг байсан ч сунжирсаар байгаад 11 цагаас эхэлдэг болчихсон. Үүнийгээ засаж залруулаад чуулганы хуралдаан 09 цагаас эхэлдэг болсныг буцаагаад 10 цагаас эхлүүлэх гээд байх юм. Хууль санаачлагч энэ хуулиа буцааж татна гэж найдаж байна.

10:16 2020/10/22

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Магадгүй надаас болоод надад зориулж ийм хууль батлах гэж байна гэж харж байна. Та нар цөөнхийг гаргах, хөөх, үгийг нь хэлүүлдэггүй болгох гэж байна. Юм эргэдэг гэдгийг сануулъя. Ардчилсан нам олонх болсон тохиолдолд энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Цөөнхийн үгийг илүү их хэлүүлдэг болно. Эрх баригчид таван минут үг хэлж байхад та нарыг зургаан минут үг хэлүүлдэг болгоно. 

Та нар цөөнхийнхөө үгийг хаах зуураа цаанаа ждү, концесс, тендер бүх зүйлийг хулгайлдаг.

Л.Оюун-Эрдэнэ гэхэд хоёр тэрбумын хөшөөг 800 саяар барьчихаад 1.2 тэрбумыг нь хулгайлчихсан. Энэ хүмүүст яаж хариуцлага тооцох юм бэ.  

09:56 2020/10/22

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн найруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцүүлэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр 2020 оны ээлжит сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганаа зохион байгуулсан. Гэвч энэ явцад шинэчлэн найруулсан дэгийн тухай хуулийн зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарсан учраас нэр бүхий гишүүд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 09:00 цагаас эхлүүлж 10:00 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.

Түүнчлэн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгасан байна.

Үүний зэрэгцээ тусгайлсан дэгээр зохицуулж байгаа зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийн дэг нь хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй адил байх, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нээлттэй болон хаалттай явуулах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.