2020/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.26₮
B30
УЛААНБААТАР
-18°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-26°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°
04:00
S31
-22°
05:00
S31
-22°
06:00
S31
-23°
07:00
S31
-23°
08:00
S31
-23°
09:00
S32
-23°
10:00
S32
-21°
11:00
S32
-19°
12:00
S32
-17°

100,000 гаруй эмэгтэйн зургийг “нүцгэлсэн” мессенжэр ботыг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг

Хиймэл оюун ухааны технологийг ашиглан хүний гэрэл зураг, видео дүрсийг жинхнээс нь ялгах аргагүйгээр өөрчлөх аргыг “deepfake” гэж нэрлэдэг.

Тэгвэл энэхүү технологийг ашиглан эмэгтэй хүний зургийг нүцгэн болгож өөрчилдөг Телеграм мессенжэрийн ботыг илрүүлснээ кибер аюулгүй байдлын Sensity компани өчигдөр зарлажээ.

Уг бот нь эмэгтэй хүний хувцастай зургийг хувиргаж, бодитой мэт нүцгэн зураг болгодог гэнэ.

“Бид өнөөдөр шинээр хийсэн шалгалтынхаа үр дүнг нийтэд зарлаж байна. Энэ оны эхээр бид Телеграм сүлжээнд ажилладаг deepfake бот илрүүлж байв. Энэ нь 2019 онд гарч байсан алдарт DeepNude-ийн дараагийн үеийн шинэ бот болохыг тогтоосон. Шинэ бот нь хамгийн цөөндөө 100,000 эмэгтэйг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нүцгэлжээ” гэж Sensity компани мэдэгджээ.

Хүссэн хүн нь нүцгэлж үзэхийг хүссэн эмэгтэйнхээ зургийг уг бот руу илгээхэд хэсэг хугацаанд боловсруулсны дараа нүцгэн хувилбарыг нь буцааж байсан гэнэ.

2020 оны долдугаар сарын байдлаар 104,852 эмэгтэйн зураг ийм замаар хөрвүүлэгдэж, нийтэд тарсан байна.

“Хувиргасан зургийн тоо хэмжээ долдугаар сарыг хүртлэх сүүлийн гурван сарын хугацаанд 198 хувиар өссөн байна” гэж Sensity мэдээлжээ.

Хувиргасан зургуудын 70 хувь нь хувь хүний сошиал хуудаснаас авсан зурагнууд байсан бол насанд хүрээгүй охидын зураг ч байсан байна.

Сүүлийн үед “deepfake” технологийн аюулын талаар мэргэжилтнүүд, судлаачид анхааруулах болсон. 2019 онд АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосиг согтуу байгаагаар хувиргасан хуурамч дүрс бичлэг интернэт ертөнцөд тарж байв.

Өнгөрсөн зун Массачусетсийн Технологийн Их сургуулийн хэсэг судлаачид Apollo 11 хөлөг сүйрсэн тухай мэдэгдэж байгаа ерөнхийлөгч Никсоны хуурамч дүрс бичлэгийг “deepfake” ашиглан бүтээснээ нийтэд үзүүлж байжээ.

 

Эх сурвалж: Fox News

 

x