Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Мянганы Сорилтын Сан: Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах тухай

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 21
Сурталчилгаа

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ 

Газрын доорх усны ашиглалтын цооног өрөмдөж, тоноглох ажлын тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/ICS/010

 

Улаанбаатар хот, Монгол Улс

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой. 

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн  хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.

Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангахуйц мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг “Газрын доорх усны ашиглалтын цооног өрөмдөж, тоноглох ажил”-ын тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Тус сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.

Монголын МСС нь тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах нэг (1) хараат бус зөвлөх шалгаруулах ба сонгон шалгаруулалтад МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх шалгаруулах аргыг баримтална.

Бие даасан зөвлөх нь ажлын туршлага, ур чадварын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Зөвлөх нь геологи, геологийн инженерчлэл, инженерчлэл, гидрогеологи, гидрологи, хотын усны менежментийн инженерчлэл болон холбогдох чиглэлээр бакалаврын, эсхүл түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Усны салбарт 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ба ажлын туршлагад тавигдах дараах тусгай шаардлагуудыг хангасан байна:
    • Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг дэх Ажлын даалгаварт заасантай ижил төстэй 5 буюу түүнээс дээш тооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх;
    • Томоохон барилга угсралтын ажлын тухайлбал усны салбарт 3 буюу түүнээс дээш тооны ажлын тендерийн санал үнэлсэн туршлагатай байх.  
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний Microsoft Word, Excel программуудыг эзэмшсэн байх зэрэг багтана. Түүнчлэн Бие даасан зөвлөх нь цахим хуралд оролцох боломжтой байх шаардлагатай.

Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт, саналд хавсаргах баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request for Complete RCQ for ICs to Review the Bids Submitted for the Construction of Groundwater Wells” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг

PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

Тус сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 10.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 17.00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг хүлээн авах хүсэлт гаргасан зөвлөхүүдэд хүргүүлж, хувийг Монголын МСС-ийн цахим хуудаснаа байршуулна.

Зөвлөх нь ажлын туршлага, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын цагаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба заасан хугацаанаас хоцорч, эсхүл хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй.

 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН


MILLENNIUM CHALLENGE ACCOUNT-MONGOLIA

Request for Consultants’ Qualifications

Individual Consultant’s Services to Review Bids Submitted for the Construction of Groundwater Wells (CP-1)

MCA-M/ICS/010

Ulaanbaatar, Mongolia

October 21st, 2020

The United States of America, acting through the Millennium Challenge Corporation (“MCC”) and the Government of Mongolia (the “Government”) have entered into a Millennium Challenge Compact for Millennium Challenge Account assistance to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”) in the amount of 350 million USD (“MCC Funding”). The Government, acting through Millennium Challenge Account-Mongolia (the “MCA-Mongolia”), intends to apply a portion of the MCC Funding to eligible payments under a contract for which this Request for Consultants’ Qualifications is issued. Any payments made by the MCA Entity under the proposed contract will be subject, in all respects, to the terms and conditions of the Compact and related documents, including restrictions on the use and distribution of MCC Funding. No party other than the Government and the MCA Entity shall derive any rights from the Compact or have any claim to the proceeds of MCC Funding. The Compact and its related documents can be found on the MCC (www.mcc.gov) and MCA-Mongolia website (https://mca-mongolia.gov.mn/).

The Compact will assist the Government in meeting the projected demand for water in the capital city of Ulaanbaatar for residential consumers and commercial and industrial users through a Water Supply Project, consisting of three closely related investment activities:

  • A Downstream Wells Activity, to construct new groundwater wells with attendant transmission lines, reservoirs, and an advanced water purification plant (“AWPP”);
  • A Wastewater Recycling Activity, to construct a new wastewater recycling plant and pipelines to provide high-quality treated wastewater that can be used instead of fresh water by water-intensive industries, thereby increasing the amount of fresh water available for household consumption; and
  • A Water Sector Sustainability Activity, to support policy reforms, capacity building, and technical assistance to improve the long-term sustainability of Ulaanbaatar’s water supply.

MCA-Mongolia now invites applications from eligible Individual Consultants to provide individual consultant services to review/evaluate submission of bids for Construction of Groundwater Wells from qualified firms. MCA-Mongolia will not consider interests and qualifications from companies or organizations for this selection of individual consultants.

MCA-Mongolia will select one (1) Individual Consultant to serve on the panel to perform the described services. Consultants will be selected under the Individual Consultant Selection (ICS) method in accordance with the procedures set out in the MCC Program Procurement Guidelines that are provided on the MCC website (https://www.mcc.gov/resources/doc/programprocurement-guidelines). 

The consultant is expected to have the following qualifications and experience:

  • The Consultant shall hold a minimum of a Bachelor’s degree or equivalent in a relevant field such as geology, engineering geology, engineering, hydrogeology, hydrology, and engineering for urban water management;
  • A minimum of 15 years’ demonstrable experience in the water sector including;
    • Significant involvement in a minimum of five (5) projects with similar features as described in Section 2 or the Terms of Reference of the RCQ document;
    • Evaluation experience in a minimum of three (3) bid evaluations for related projects;
  • The Consultant should be fluent in spoken and written English and able to use Microsoft Word and Excel. The Consultant must be available for video conferencing.

Detailed Terms of Reference and Submission Documents are included in Request for Consultants’ Qualifications (RCQ) Document.

Consultants should send an e-mail with the subject line “Request for Complete RCQ for ICs to Review Bids Submitted for the Construction of Groundwater Wells” to the Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com with a copy to procurement@mca-mongolia.gov.mn. Interested consultants should provide their full contact information in the email message. This will also ensure that interested consultants receive updates regarding this RCQ.

Any clarifications needed shall be submitted in writing to the Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com, cc to procurement@mca-mongolia.gov.mn not later than the 2nd of November, 2020 by 10:00am, Ulaanbaatar Time. MCA-Mongolia will consolidate all submitted requests for clarifications and will issue a Q&A document not later than the 5th of November, 2020 by 05:00pm, Ulaanbaatar Time.

Qualification documents must be uploaded to the submission link specified in the RCQ document not later than the  11th of November, 2020, at 10:00 am, Ulaanbaatar time, Mongolia (GMT+08.00). Only electronic submissions will be permitted (hard copies will not be accepted). Late submissions will be rejected. 

 

Millennium Challenge Account–Mongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.